Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украйн улсад хийж буй айлчлал Львов хотод үргэлжилж байна. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Львов мужийн захирагч Михаил Цымбалюк бараалхсан юм. Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Львов хотод төрөлх сургуульдаа саатан зочилсон үйл ажиллагааг Украйны 50 орчим сэтгүүлч сурвалжиллаа. Манай улсаас Украйнд 200 гаруй иргэд сурч, амьдарч байгаагийн 70 гаруй нь оюутан аж. Хоёр тал Львов мужид Монголын олон зуун сэхээтэн суралцаж төгссөн бөгөөд, боловсролын салбарын энэхүү өргөн харилцааг сэргээж, Львовын Үндэсний их сургуульд болон бусад нэр хүндтэй сургуулиудад сурах Монгол оюутны тоог нэмэх боломжийн талаар санал солилцжээ. Худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сонирхол Украйны, тэр дундаа Львов мужийн Засгийн газарт бий гэдгийг ноён М.Цымбалюк хэлсэн байна. Тэрбээр "Ялангуяа, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүхий л боломжийг хөрөнгө оруулагчид эрж хайж байна" гэлээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )