УИХ-ын 18, 28-р тойргийн НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ маргааш болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль өнгөрсөн долоо хоногийн ням /2021.10.10/ гарагт болсон ч хоёр тойрогт сонгогчдын ирц бүрдээгүй юм. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэмэлт санал хураалтыг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл УИХ-ын 18, 28 дугаар тойргийн сонгуулийн нэмэлт санал хураалт маргааш /2021.10.16/ 07:00-22:00 цагийн хооронд болно. Нэмэлт санал хураалтад саналаа өгсөн сонгогчид оролцохгүй бөгөөд зөвхөн саналаа өгч амжаагүй иргэд оролцох боломжтой юм. 

Өөрөөр хэлбэл, нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Баянмөнх, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны саналаа өгөөгүй сонгогчид оролцож, саналаа өгнө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top