-Хэнтийчүүд У.Хүрэлсүхийн оронд Ц.Идэрбатыг, сонгинохайрханчууд Д.Сумъяабазарын оронд Э.Батшугарыг сонголоо-
УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт, санал хураалт өнгөрсөн бямба /2021.10.16/ гарагт боллоо.
Хэдийгээр нэмэлт, санал хураалт явуулсан ч сонгогчдын ирц 50 хувийн босгыг даваагүй бөгөөд хамгийн өндөр саналыг авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг "ялалт" байгуулсанд тооцлоо.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын нөхөн сонгуульд оролцож, саналаа өгсөн нийт сонгогчдын олонх нь МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар, Ц.Идэрбат нарт саналаа өгсөн бөгөөд тэд УИХ-ын гишүүнээр сонгогдож байна.
Тэгвэл Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт ялалт байгуулсан Ц.Идэрбат болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт ялалт байгуулсан Э.Батшугар нар энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөнө.
Ингэснээр төр, засагт дуу хоолойгоо хүргэж чадахгүй, эрх нь зөрчигдөж байсан хоёр тойрог эзэнтэй болж, УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.
Сэтгэгдэл ( 5 )
ичиж үхдэг болоосой. тангарагныхаа 48%-г өргөнө биздээ.
боожгой
Хоногт 240 литр сүү гардаг үнээтэй болох үлгэрт итгэсэн өлсгөлөн монголчууд Батшугарыг дэмжлээ шдээ..Энхбаярын үеэс эхлэн ард түмнийг бодлогоор өлсгөж байсны үр шимийг хүү нь хүртлээ дээ..Өлсгөлөн улсад их сүү,их хоолны тухай үлгэр хэлчихэд л итгэж дэмжих ажээ . Хэрэв цатгалан хүнд ийм үлгэр хэлбэл урдаас нь шоолоод хөөж явуулна биз дээ.
Одоо 2 тойргийн сонгогчдын саналыг хүндэтгэн элдэв хэл амгүйгээр тангараг өргүүлэх нь зөв өө. Ирж санал өгөөгүй хүмүүсийг одоо яалтай билээ. Ер нь төрийн сонгуульд 3 ба түүнээс дээш удаа ямар ч шалтгаангүйгээр санал өгөөгүй хүмүүсийн талаар ямар нэг шийдвэр гаргамаар ч юм уу даа. Бас төрийн сонгуульд оролцохгүй байхыг уриалсан, ухуулсан нам эвсэл, хүмүүст хатуу хариуцлага тооцох хэрэгтэй дээ цаашдаа.
Batshugar garsan uu? Ajliin amjilt husye! \nBolovsroltoi zaluu humuu MAN heregtei.