АН-ын бүлэг "хагарч", хурлаа хийж чадахгүйд хүрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг. Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2021.10.18) хуралдахгүй аж.

Учир нь бүлгийн дарга Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Ц.Туваан нарыг бүлгээс хөөж, Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс хасаж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл уг шийдвэрийг О.Цогтгэрэл даргатай АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, Д.Ганбатад хариуцлага тооцно гэсэн мэдэгдэл хийсэн.

Ийнхүү бие биенийгээ хөөж, нүд үзүүрлэх болсон АН-ын бүлэг дотоод асуудлаасаа болж хуралдаж чадахгүйд хүрсэн бололтой. 

Бүлэг хуралдахгүй ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 11:00 цагт хэвлэлийн хурал хийхээр зарлаад байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.93) 2021 оны 10 сарын 18

Хэдэн бидон өгөх арга байна уу. Ганбат ахаа. Таныг бидоны үйлдвэр барьсан гэж сонссон. Бидон бидон бидон ахаа.

0  |  0
Top