Д.Ганбат: Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын гишүүнчлэлээс хассан

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр /2021.10.18/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр,

1. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үүнд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарт сахилгын шийтгэл хүлээлгэж, Ардчилсан намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасахаар тусгажээ.

2. Иргэд үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх эрх өдрөөс өдөрт хумигдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль бусаар цагдан хорьж байгаа ба тухайн иргэд уг асуудлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байна. Эдгээр асуудалтай холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо яаралтай хуралдаж нээлттэй сонсгол хийхийг шаардав.

3. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй дахин санал хураалт явуулсан ч ирц 50 хувьд хүрсэнгүй. Уг нь 50 болон түүнээс дээш хувийн ирцтэй байж сонгууль хүчинтэй болох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Сонгуулийн ирцийг 50 хувьд хүргэх зорилгоор дахин санал хураалт явуулдаг зарчимтай. Ардчилсан нийгмийн зарчим ч ийм. Гэвч эрх баригчид хууль зөрчиж байна гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодонгахай(43.242.243.174) 2021 оны 10 сарын 18

Хэ хэ тэгээд Бидон, Гахай 2л АН д үлдэх юмуу

0  |  0
Top