УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар өнөөдөр /2021.10.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Гишүүдээ хөөж, туудаг нөхдүүд үйлдлээ таслан зогсоох ёстой. АН-ын бүлэг дотор болж байгаа явцыг харахад олон гишүүнээ хөөлөө. Тэр хүмүүст чадвар, чадавх байхгүй. Ж.Батсуурь гишүүнийг АН-аас хөөлөө гэж мэдээлэл хийсэн. Энэ гишүүний хувьд 1990 оноос хойш долоон сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож, АН-ын төлөө туг манлай болж явж байна. Энэ хүнийг хөөчихөөд ард нь хэн үлдэх гээд байгаа юм. Б.Бейсен гэдэг хүн байна. Дөрвөн удаа сонгогдохдоо дөрвөн өөр сумаас сонгогдож, ажиллаж ирсэн. Энэ хүнийг ардчилалын эсрэг, АН-д О.Баасанхүүгээс бага хувь нэмэр оруулсан гэж үзэх нь ямар учиртай юм. Энэ бүх үйл явдал ирэх арваннэгдүгээр сард хийх Их хурлыг хийлгэхгүй байх гэсэн санаархал. Үүний гар хөл нь бүлгийн дарга Д.Ганбат. Энэ хүнийг ийм үйлдэл хийгээд явж байгаад харамсаж байна" гэлээ.
Түүнчлэн "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ажлыг Д.Ганбат санаачилж, эхлүүлж байсан. Би хамгийн эхэнд гарын үсгээ зурсан, манай гишүүд бүгд зурсан. Гэтэл энэ бичгээ сугавчилж, МАН-д очиж уулзсан. Гурван сайдын суудал авах тохироо хийж байгаа гэдэг үгийг удаа дараа бүлэг дээр мэдэгдэж байсан. Харин ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн бүлгийн байр суурийг худалдсан. Удаа дараа зогсоо гэдэг зүйлийг хэлж байсан" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
та нар шиг амьтдын үгээр огцордог засаг гэж юу байхав дээ....... ан- г одоо нохой ч тоохгүй болсон шүү дээ.
Найзууд аа ардын нам юу бодож бидон Ганбаатай гурвын гурван сайдын асуудал ярьж суухав дээ. Очиж очиж Бидонтой шүү. Дотоод.асуудлаа хурдан шийд хэн ч итгэхгүй юмаар өөрсдийн хэрүүлээ халхлах гэж битгий худлаа яриарай
Юун 3 сайд вэ. Хэн та нарыг тоохын мөрөөдцөн гар вэ. Бүлгээ бүтэн авч үлдэхээ л бод. Нялх хүүхэд шиг алиа нөхөрүү энэ чинь. Эрх баригчид та нартай манатай ярих шийдэх зөндөө асуудал байгаа байлгүй дээ
AН гэж байлаа. Ингээд л түүх боллоо.
цогтгэрэл гэдэг шинжаан хүн биш.хүн ч нударсан байж болзошгүй.үүнийг ер нь яах вэ!!!!????
Хайран ардчилал минь. Үл бүтэх хулгайч луйварчидын гараар ороод дууслаа даа.
Цогтгэрэл гэдэг залуу эхний жил УИХ д суугаад л маш муу юм сурч байна да залуу хүн байж хүний мууд дуртай хүн юм хожим чи албан тушаал эрхэлбэл хүмүүс чамд үүнээс ч хатуу хандах байх шүү