Парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа УИХ дахь АН-ын бүлэг 13 гишүүнтэй байсан ч тав нь бүлгээсээ хөөгдөж, найман гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Хамгийн сонирхолтой нь, бүлгээсээ хөөгдсөн гишүүд нь УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Ганбатыгаа огцруулсан гэх мэдээллийг өгсөн. Гэвч өнөөдөр /2021.10.19/ бүлгийн дарга Д.Ганбат нь дээрх мэдээллийг үгүйсгэж, намын бүлэг нь хэвийн ажиллаж байгаа гэдгийг мэдэгдсэн байдаг.
Эв түнжингүй байдлаасаа болж дотроо хоёр хуваагдсан АН-ынхан УИХ дахь намын бүлгээ хүртэл хоёр хуваагаад байна. Тэгвэл тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томилогдлоо.
Тэрбээр зөвлөхөөр томилогдсон үнэмлэхээ Д.Ганбат даргаасаа гардан авсан юм. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "УИХ дахь АРДЧИЛСАН НАМЫН бүлгийн зөвлөхөөр томилогдлоо. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас үнэмлэхээ гардаж авлаа. Төрийн ордны дотоод журам болон холбогдох хууль тогтоомжийг хүндэтгэж ажиллах болно. Монгол Төрийн минь сүлд ивээг" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэд хоног лайв хийгээд ШУУД ЗӨВЛӨХ АЙН турхирахад сайн нохой олж авчээ