-Сангийн сайд Б.Жавхлангийн УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлангийн талаар ярьсан мэдээлэлд үндэслэж, хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа эхлүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамаг л хөрөнгө, санхүүг нь барьж байгаа Сангийн сайд Б.Жавхлангаас өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан дуучин С.Жавхлан дөрвөн тэрбум төгрөг нэхсэн, нэхээгүй гэх маргаан олон нийтийн анхаарлын төвд байна.
Хамгийн гол нь, нэхсэн дөрвөн тэрбум төгрөгийг нь өгөөгүйд бухимдаж, гомдсон С.Жавхлан төв талбайд суулт хийж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцорч, Г.Занданшатарын парламентыг тарахыг шаардаж байгаа гэх мэдээлэл юм.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2021.10.19/ "С.Жавхлантай уулзсан. Тэр аймаг орон нутгаар тойрно. Нийтдээ дөрвөн тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Үүнд хамтарч ажиллах, Засгийн газрын оролцоо ямар байдаг вэ гэх асуудлыг хэлсэн. Бид боломжгүй гэдгээ хэлэхэд мань эр нэлээн бухимдсан. Жагсаал цуглаан хийнэ гэж ярьж байснаа ажил хэрэг болгоод явчихна гэж бодоогүй" гэж ярьсан билээ.
Харин Сангийн сайдын дээрх яриаг төв талбай дээр суулт хийж байгаа С.Жавхлан үгүйсгээгүй, гэхдээ тайлбар хэлэхээс зайлсхийсэн юм. Тэрбээр Засгийн газар, УИХ-ыг тарахыг шаардаж, шаардлагыг нь хүлээж автал суултаа зогсоохгүй гэж мэдэгдсэн байдаг.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангийн УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлангийн талаар ярьсан мэдээлэлд үндэслэж, хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа эхлүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Эл хүрээнд Сангийн сайд Б.Жавхлангаас тайлбар, мэдүүлэг авсан гэх мэдээлэл ч байна.
Ямартай ч хоёр Жавхлангийн дунд өрнөсөн мөнгө нэхсэн, нэхээгүй гэх маргааныг хуулийн байгууллага анхааралдаа авлаа. Харин Сангийн сайд Б.Жавхлан нь худал мэдээлэл түгээв үү, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан нь "мэлзэж" байна уу гэдгийг шалгаж, тогтоох биз ээ.
Сэтгэгдэл ( 11 )
Жавхлан гүтгэж байгаа гэдгийг мэдэж л бгаа шдээ хөлсний бичээч нараа Монголчуууд та нарт мөнгө өгч бичүүлж бгаа новшнууд сууж байсан бол тоож очихгүй
Жавхлан бол одоо төрд байгаа луйварчдын бодвол Монгол улсаас юу ч хулгайлдаггүй,улс орон сүйрч эрлийз,хурлийзууд хамаг баялгийг маань хужаа руугаа зөөж ,нэг ч үйлдвэр барихгүй Монголчуудыг хужаагийн хараат болгох гэж улайрч байхад эх орныхоо төлөө цохилох зүрхтэй цэвэр цусны Монгол хүн,Монголчууд Жавхлан дагаж босоод Монгол улсаа аваачиж магадгүй гээд үхлээ муу хужаагийн цус холилдсон новшнуудаа
Новшийн тэнэг зохиолын дуучин өөрийгөө хэн гэж бодоод бгаа мал вэ
Melzeegvi hergee hvleesen l BNA shvv dee odoo bariwchlahad bno
4 тэрбумыг нэхсэн нь үнэн бол жавхлан дуучныг дэмжихгүй.
МАНгаруудын захиалагаар С.ЖАВХЛАН г баривчлах бэлтгэлээ хангаж барьцаа лавшруулж байна гэж харагдлаа.
Jawkhlan busad uls torcnid shig idegcn uugcn shunaltan bish harin cn ex oroncn zaluu Tiim bolohoor sain yilsed zoryulah tiim l ajil hiih gesen biz Bid als gazraas Jawkhlangiin hamag mongol tosol yamar mundag ajil hiij be gedgiig harj baharhaj ter tosliin clip duunuudiig harj ex ornoo sanan suudagJawkhlan bol ex ornii huu
Самандын жавхлан бол самарсан галзуу солиот
Дуучин Жавхлан бол арай арай. Хэлэх ч үг алга.
хоосон толгойтой, хүмүүжил төлөвшилийг СУИС-с олж авч чадаагүй, овилгогүй с.жавхлан мэтийн амьтадын шаардсанаар огцордог төр засаг гэж юу байхав дээ !!!!!!!!!!! ер нь зарим иргэд эрх чөлөө гэдэг өөрөө хил хязгаартай гэдгээ мэдэж байх ёстой юм даа.
Гавьяат Жавхлан ямар хулгай хийсэн биш. Төсөл хэрэгжүүлэхэд мэдээж мөнгө хэрэгтэй. Мөнгийг сангийн сайд л мэднэ штээ. Мэддэг хүнд нь хандсан байна. Тэр нь боломжгүй гэсэн байна. Юу нь буруу байгаа юм. УИХ-ын гишүүд жил болгон тус бүр 4 тэрбум төгрөг улсын төсвөөс авч байгаа штээ. МАН угаасаа ямар аргаар хэнийг унагахаа мэддэг нам.Самандын Жавхланг дэмжиж байна.