Г.Ёндон: Хариуцлага алдсан газар, хэлтсийн дарга, АМГТГ-ын доод албан тушаалтанд арга хэмжээ авна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Улсын хэмжээнд өнгөрсөн есдүгээр сард шатахууны хомсдол үүссэн. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс шатахууны хомсдол үүсэхээс сэргийлээгүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу арга хэмжээ авах үүрэг, чиглэлийг өгсөн байдаг.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос ямар, ямар хүмүүст хариуцлага тооцсон талаар тодрууллаа.

Тэрбээр "АМГТГ-ын дэд дарга ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн манай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга, хэлтсийн дарга болон АМГТГ-ын тодорхой доод албан тушаалтанд арга хэмжээ авах үүргийг миний зүгээс өгсөн. Эрх үүргийнхээ хүрээнд миний авч болох арга хэмжээ авах хүмүүс бол тэд биш. Тиймээс манай яамны Төрийн нарийн бичгийн дарга болон АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарт үүрэг, даалгавар өгсөн" гэх тайлбарыг өглөө.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gg(202.126.90.101) 2021 оны 10 сарын 21

Uuruu ogtsroochee, dood humuuseeree tyg tahih geed bna yy

0  |  0
Top