Н.Тавинбэх: Шахмал түлшний хомсдол үүсээгүй, УЛС ТӨР ОРСОН гэж боддог

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Энэ сарын эхээр Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхүүд шахмал түлшний хомсдолд орж, боруулах цэгүүдэд урт дараалал үүссэн. Эл асуудалд ажлын хариуцлага алдсан ямар албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс тодрууллаа.

Тэрбээр "Би бол олон удаа хэвлэл мэдээллээр шахмал түлшний талаар ярьж байсан. Хомсдол огт үүсээгүй. Тэгэхээр Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхийн хэрэглээг сайжруулсан шахмал түлшээр хангаад гурван жил болж байна. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болж байна гэсэн үг. Энэ гурван жилийн хугацаанд байгаагүй тийм хэмжээгээр энэ жил нөөцөө бэлдсэн. Эхний жилд ямар ч нөөцгүй өвлийн ачааллаа давж гарсан. Хоёр дахь жилд 37 мянанг тонн, гурав дахь жилдээ 58 мянган тонн нөөцтэй байсан. Харин энэ жилийн хувьд 74 мянган тонн нөөцийг бэлдэж чадсан.

Харин борлуулалтын цэгийг өнгөрсөн оны гүйцэтгэлээс аваад тавьчихсан юм. Өнгөрсөн оны мөн үед шахмал түлшийг 280 цэгээр борлуулж, ямар нэгэн хүндрэл гараагүй. Энэ жилийн хувьд дараалал үүссэн. Ямар шалтгаантайг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Бид маш шуурхай арга хэмжээ авч, ажилласан. Борлуулалтын цэг 280 байсныг 500 болгосон. Ер нь цаашдаа 600 болгоно. Шаардлагатай гэж үзвэл нэмж ч болно. Дараалал үүссэн гэдэг нь бол үнэн. Энэ дараалалтай холбоотой хэл ам, шуугиан сонгуультай давхацсан л даа. Улс төр орчихов уу даа л гэж бодож байгаа шүү" гэх тайлбарыг өглөө.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(66.181.191.70) 2021 оны 10 сарын 20

Зайлаарай муу тавиураа

0  |  0
Зочин(59.153.86.21) 2021 оны 10 сарын 20

Манай энд 5 цэг түлш зардаг байсан одоо ганц болсон цэгээ нэмээд бна уу хасаад бна уу тэр ганц цэг дээр нь түлш байхгүй орой ирнэ гэдэгшдээ ажлаа хий нохдоо

0  |  0
Top