Прокурорын ерөнхий газраас УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д албан ёсоор тавьжээ. Түүний холбогдсон бусдыг залилан мэхлэх хэргийн нотлох баримт хангалттай бүрдсэн тул ийнхүү УИХ-д хандаж байгаа аж. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан ч УИХ-ын гишүүн Д.Дондог "Улс төрийн зорилготой гүтгэлэг" гэсэн хариултыг өгч байсан юм. Тэрбээр өөрийн хүсэлтээр УИХ дахь Ардын намын бүлгийн дэд даргын ажлаа өгсөн нь үүнтэй холбоотой гэх мэдээлэл ч байна. Түүнээс гадна хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай яриа бий. Энэ асуудлыг хэзээ тавих нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )