Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг хуралддаг. Хуралдаанаар тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг авч хэлэлцэж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг билээ.
Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 10:00 цагт эхэлсэн бол УИХ дахь АН-ын бүлэг хуралдсангүй. Учир нь, тус намын бүлэг хуралдах товтой байсан ч ирц бүрдсэнгүй.
УИХ дахь АН-ын бүлгийн хувьд 13 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан ч таван гишүүнээ нам, бүлгээсээ хассан билээ. Ингэснээр бүлгийн дарга Д.Ганбатаас гадна долоон гишүүнтэй үлдсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )