МАН: Богдхан төмөр замыг "КОНЦЕССЫН ГЭРЭЭ"-ээр барих шаардлагатай

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.10.25/ хаалттай хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн яг одоо мэдээлэл хийж байна.

Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Хоёр хөршийн хамтын ажиллагаа болон төмөр замын асуудлыг нууцаар хэлэлцсэн байна.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Төмөр замын талаар төрийн баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байгаа юм. Өмнө нь 413 км Зүүнбаян чиглэлийн зам явсан, Гашуунсухайтын зам явж байна. Цаашид төмөр зам барих шаардлагатай, гэхдээ ашиглалтын концессын гэрээгээр барих нь зүйтэй гэж ярилцлаа. Энэ агуулгаар нь Шивээхүрэнгийн төмөр замыг концессоор барих нь зүйтэй гэж үзэж байна. Богдхан төмөр замыг ч ялгаагүй. Тиймээс эдгээр төмөр замуудыг бодлогод тусгаж өгч байгаа юм. Үүнээс гадна өмнө нь барьсан төмөр замын явц ямар байгаа талаар мэдээллийг сонссон" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo (66.181.170.73) 2021 оны 10 сарын 26

hen barih ni chamd iamar hamaataam .naad bodlogoo aytaihan garga.zasgiin gazar ni shiidne biz dee.yium yum ruu orson gar be

0  |  0
Top