Х.Нямбаатар: Арбитрын шүүхэд гаргасан СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛЭЭ татахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийн хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ.

Тэрбээр өнөөдөр /2021.10.27/ эл асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Бид нэг шаардлагыг маш тодорхой тавьсан. Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бол Монгол Улсын Засгийн газар энэ хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Нөгөө талаас анх удаа хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг ярилцахыг хүссэн, бүх заалтад өөрчлөлт оруулах боломжгүй болохоор хүрээ хязгаараа тогтоох саналыг тавьсан" гэлээ.  

Түүнчлэн "Хоёр тал арваннэгдүгээр сарын 07-нд гарын үсэг зурахаар тохиролцсон. Түүнээс өмнө тарифын талаар тохирно, ярилцана. Энэ гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд төсөл урагшилна. Хэлэлцээр гэдэг бол хоёр талаас харилцан ойлголцох, ашигтай байх юм. Айлын талаас далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоомооргүй байна. 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэл дээр зөвшөөрөл олгооч ээ, 700 саяаас 1 тэрбум ам.долларыг Монголын талд шилжүүлэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн. Цаг алдмааргүй байна гэж хэлсэн. Хэлэлцээр маргааш үргэлжилнэ. Бид Арбитр гаргасан сөрөг нэхэмжлэлээ татахгүй гэдгээ мэдэгдсэн. Ямар ч байсан маргааш үдээс хойш хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Амралтын өдөр ч үргэлжилнэ" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sap(197.211.58.77) 2021 оны 11 сарын 02

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Зочин(66.181.176.227) 2021 оны 10 сарын 27

ИРГЭД БИД ЯГ ЯМАР ЗААЛТЫГ ЯАЖ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ ГЭЖ ШААРДАЖ БУЙГ БАРАГ МЭДЭХГҮЙ ЮМДАА. ТИЙМЭЭС САЙН УУ МУУ ЮУ АЛИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ. 34 ХУВИА ЗАРААД ТАТВАР ХУРААМЖУУДАА ТУЛТАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ ТЭР НЬ ДЭЭР Л ГЭЖ ХАРДАГДАА. МОНГОДЫГ ИХ ДООРД ҮЗЭЖ ДОРОМЖ ХИЙГДСЭН ГЭРЭЭ УЧРААС МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР МАШ ДУРГҮЙ ШҮҮ РИО ТИНТО МОНГОЛД НЭР НҮҮРЭЭ БАРСАН КОМПАНИ 1ЭНТ БОЛСОН ТУЛ ИРГЭД ХӨӨЖ ГАРГА ГЭДЭГ БОЛСОН АЬ ҮНЭН

0  |  0
CC(103.80.211.42) 2021 оны 10 сарын 27

SAIN BAINA.

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2021 оны 10 сарын 27

34%-г ЗЭЭЛЭЭР авах ёсгүй

2  |  0
Top