"Рио Тинто"-гийн талаас ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД өөрчлөлт оруулахыг зөвшөөрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийн хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ.

Тэрбээр өнөөдөр /2021.10.27/ эл асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Бид нэг шаардлагыг маш тодорхой тавьсан. Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бол Монгол Улсын Засгийн газар энэ хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Нөгөө талаас анх удаа хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг ярилцахыг хүссэн, бүх заалтад өөрчлөлт оруулах боломжгүй болохоор хүрээ хязгаараа тогтоох саналыг тавьсан. Хоёр тал арваннэгдүгээр сарын 07-нд гарын үсэг зурахаар тохиролцсон. Түүнээс өмнө тарифын талаар тохирно, ярилцана. Энэ гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд төсөл урагшилна. Хэлэлцээр гэдэг бол хоёр талаас харилцан ойлголцох, ашигтай байх юм. Айлын талаас далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоомооргүй байна. 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэл дээр зөвшөөрөл олгооч ээ, 700 саяаас 1 тэрбум ам.долларыг Монголын талд шилжүүлэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн. Цаг алдмааргүй байна гэж хэлсэн. Хэлэлцээр маргааш үргэлжилнэ. Бид Арбитр гаргасан сөрөг нэхэмжлэлээ татахгүй гэдгээ мэдэгдсэн. Ямар ч байсан маргааш үдээс хойш хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Амралтын өдөр ч үргэлжилнэ" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.58) 2021 оны 10 сарын 30

амжилт хүсье. \n

2  |  0
Зочин(192.82.70.34) 2021 оны 10 сарын 27

Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэж Рио ахин өрийн урхи тавьж бна. Хөрөнгө оруулаагүй зээлийн луйварын блдлого явуулсан . Зээлийнхээ мөнгийг ч угаагаад гаргачихсан. Ахин луйвараа хийх гэж бна. Монгол улсыг бүхэлд нь хараат болгох боплого явуулж бна. Баялагийг нь гэрээ гэгчээр хуйлгайлж бнх\n\n

0  |  0
Энжи(103.57.95.20) 2021 оны 10 сарын 27

Шууд 34% аа эзэмшээд явна.Дубайн гэрээ хүчингүй

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2021 оны 10 сарын 27

34%-г зээлээр авах ёсгүй

2  |  0
zzzzzz(66.181.187.9) 2021 оны 10 сарын 27

mundag , bolj bayna

1  |  0
Top