ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ, ундаа элбэг болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.10.28, Лхагва гараг
  • Билгийн тооллын 23
  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 07.31-17.41
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Танин мэдэхүй

Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх,дээдсээс аз хүсэх, лам хувраг болох, багш шавь барилдах, номын авшиг авах, шинэ гэр байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвөлгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top