МАН: УИХ-ын гишүүний холбогдсон хэрэг, эгүүлэн татах асуудлыг хэлэлцээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас гадна Х.Болорчулууны нэр хүчингийн гэмт хэрэгт холбогдоод байгаа билээ.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2021.11.01/ хуралдаанаар гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа зарим гишүүний асуудлыг хэлэлцээгүй гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь тодотголоо. 

Тэрбээр "УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг холбогдох байнгын хороо нь хэлэлцэнэ. Гэхдээ хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүний асуудлыг хэлэлцдэггүй. Хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргаад явдаг. Өнөөдөр бүлгээр УИХ-ын гишүүдийн гэмт хэрэг, эгүүлэн татах асуудал орж ирээгүй. Огт ярилцаагүй. УИХ-д асуудал орж ирсэн тохиолдолд л хэлэлцэнэ, ярилцана шүү дээ" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uy(197.211.58.77) 2021 оны 11 сарын 02

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Боохойням(66.181.161.90) 2021 оны 11 сарын 01

Улаан махны хэрэг ч дуусчээ? улсаа тоногч үндэстэн дамнасан хулгайч Сү УИХ-д суусаар л байх уу? МАН-ын бүлгийн даргаа?

0  |  0
гашуун үнэн(192.82.78.115) 2021 оны 11 сарын 01

Мэдээж хэлэлцэгүй ээ. Учир нь бүгд хэрэгтэн тул хэн нь хэнийгээ шүүх юм.

0  |  0
Top