Үе, үеийн Ерөнхий сайд нар өчигдөр /2021.11.03/ уулзаж, хамтдаа авахуулсан гэрэл зураг нь нийгмийн сүлжээнд цацагдаж, иргэд өөрсдийн үзэл бодлоо уралдуулж байна. Монгол Улсын хөгжлийг өөрсдийн цаг хугацаандаа чиглүүлж, ачааны хүндийг үүрч явсан тэд тухайн үедээ ч, өнөө цагт ч сайн, муугаараа цоллуулж, бичигдсэн хэвээр л байна.
Тэд бол Ерөнхий сайд асан Д.Бямбадорж, Ш.Гунгаадорж, Д.Содном, Р.Амаржаргал, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нараас гадна өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ардчилсан нийгмийг байгуулсан 1990 оноос хойш өнөөг хүртэл гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан нөхдийн дөрөв нь шүүхээс ял сонссон бол нэг нь эх орноосоо зугтсан байна.
Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Н.Энхбаяр, Ж.Эрдэнэбат, М.Энхсайхан нар шүүхээс ял сонсож байжээ. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа эх орноосоо зугтаж, АНУ-д орогнож байгаа юм. Түүнчлэн Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа билээ.
Гэсэн ч тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар цуглацгааж, "Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл"-ийг байгуулж, тэргүүнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгож, дэд даргаар Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг томиллоо.
Уулзалтад Ерөнхий сайдаар ажиллаж байсан есөн хүн ирсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр нараас гадна УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар ирсэн юм.
Харин бусад тав нь хүндэтгэх шалтгааны улмаас уулзалтад оролцож чадаагүй аж. Тухайлбал, Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадад томилолттой яваа бол Ерөнхий сайд асан Д.Содном, Р.Амаржаргал нар хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй. Үүнээс гадна Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг тусгайлан хүлээн авч, ярилцсан байна.
Харин АНУ-д амьдарч байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ уулзалтад цахимаар оролцох байсан ч хойшлуулж, Ерөнхий сайдтай боломжит цагт цахимаар холбогдохоор болжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Хэрэг алга.
хахахахахахахахахахахахахахаха
ХАМГИЙН ӨӨДГҮЙ, СЭТГЭЛГҮЙ НЬ АНУ- С АМЬ ГУЙГААД НУУГДАЖ , ТОЛГОЙ ХОРГОДОЖ БНА
Oyuka chi naad suudlaa ogood l zailchih l daa. Suudal deeree uldeh gej az, ez, badairsan gar, joloo eldev deed yum hutsah yumaa neeree. Chi yavaad ogohoor buh zuil hevendee orno Oyuka min. Zugeer l zailaad og. Chini dovchignol, hiirhel chin buh bisiness, buh uil ajillagaag gatsaan zogsooj, adag suuld ni ediin zasgaa muhooj bna. Cham shig tulgun kommunist ardchilsan niigmiig zohion baiguulj chadahgui zail tsaashaa...
Эднээс юу хүлээх вэ ямар үр дүн гарах вэ\nБүгд Оюутолгой той холбогдох байх муугаар
Элбэгдорж ингээд л яваад байх уу.
Оюунэрдэнээс юу ч битгий хүлээ, тэр ард түмнийг аиаар нь шороо үмхүүлсэн!!! Ял өгөх нь бүүү хэл луйварчидтай тэвэрэлдээл эх орноо тоносон туршлагаас нь суралцааад сууж бна
Солонгос улс хулгайч ерөнхийлөгчдөө бүгдийг нь бүх насаар нь хориод суга хөгжсөн байдаг да. Оюунэрдэнээс юу ч битгий хүлээ, тэр ард түмнийг аиаар нь шороо үмхүүлсэн!!! Ял өгөх нь бүүү хэл луйварчидтай тэвэрэлдээл эх орноо тоносон туршлагаас нь суралцааад сууж бна