М.Энхсайхан: Хувийн хэвшлээ дэмжих тал дээр ЕРӨНХИЙ САЙД НАР санал нэгдсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар үе, үеийн Ерөнхий сайд нар уулзаж, "Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл"-ийг байгуулсан билээ. 

Уулзалтад Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат оролцсон. 

Тэгвэл уулзалтад оролцсон Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн цахим хуудаснаа үзэл бодол, байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Цар тахалтай, эдийн засгийн нөхцөл хүнд үед улс оронд эв нэгдэл, тогтвортой  байдал чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, төрөөс гарах шийдвэрт иргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт Ерөнхий сайд нар санал нэгдэв" гэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.242) 2025 оны 03 сарын 13

боловсролтой зөв хандлагатай хүн дээ даанч түүний удирдаж байсан засгийн газрыг ажиллуулаагүй нь харамсалтай

1  |  2
Top