Сүүлийн үед иргэн Ч.Сайханбилэг “Овоон цаана эцэгдэнэ” гэдэг үгийг санагдуулах болов, “Гэмт хүн гилбэлзэнэ” ч гэдэг дээ. Тэр тусмаа “Оюутолгойн гэрээг өөрчлөх хэлэлцээ хийх ажлын хэсэг”-ээс эх орон, ард түмэнд ашигтай хувилбар гаргаж тавихаар цахим орчинд эсэргүүцэх замаар байр сууриа илэрхийлэх нь сонирхол татна.
Тэрбээр АНУ явсан цагаас хойш төрийнхөө тэргүүнд алд дэлэм захидал илгээхээс гадна Ерөнхий сайд, салбарын сайдууд, шүүх прокурор руу цахимаар “боргох” болсон. Үүнээс харвал ямар нэгэн байдлаар өөрийгөө өмгөөлөх гэсэн хүний л ажиллагаа юм шиг харагдана. Чухам юунаас өөрийгөө өмгөөлөөд байгаагаа дурдахгүй байгаад л хамаг учир бий. Уг нь иргэд олон нийт ийн “Овоон цаана эцэгдэж” гэмт хэрэгтэн шиг гилбэлзэж байхаар эх орондоо ирээд зөв буруугаа тунгаалгадаг болоосой хэмээн ёстой л унага шиг “гурайлан” дуудахдаа тулав.
Ийнхүү Ч.Сайханбилэгийн айж сандарсан учир битүүлэг байр сууриуд нь яагаад гэх асуултыг өөрийн эрхгүй дагуулна. Энэ бүгдийн цаана тодорхой шалтгаан байгааг барин тавин тодруулдаггүй юм гэхэд болж өнгөрсөн, өдгөө болж байгаа үйл явдлуудыг хөөн нягтлахаар ямар нэгэн хариу гарч таарна. Ямартай ч иргэн Ч.Сайханбилэг “Би Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан өдөр Монголд очно” хэмээн жиргэж байсан ч даруй зургаан сар өнгөрөхөд эх орондоо ирсэнгүй. Өөрийгөө өмгөөлсөн байр суурийг дахин дахин илэрхийлж байгаа нь “Рио Тинто”-г хамгаалаад байгаа юм шиг. Уг нь өөрийнх нь хэлснээр “яллагч” Х.Баттулга өнөөдөр жирийн иргэн болсон. Өөрөөр хэлбэл түүнд айх аюулгүй байтал эх орондоо ирэхгүйгээр цахим орчинд сандарч будилж байгаагийн цаана том шалтгаан байгаа нь ойлгомжтой.
Ямартай ч түүнийг өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний орой АТГ-аас “Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” хэмээн сэжигтнээр татан баривчилсан. Ийнхүү нэг сарын дараа батлан даалтад гаргасан ч АНУ-ыг зориод өнөөдрийг хүртэл ирээгүй. Өдгөө чухам ямар шалтгаан байгааг эх сурвалжууд дэлгээд эхэллээ. Өнгөрөгч даваа гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой байр сууриа илэрхийлнэ лээ.
Тэрбээр "Дубайн гэрээг тогтоол гаргах ёстой ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар захирамжаар шийдсэн. Асуудал энд л байгаа юм. Тэр нь олон улсын гэрээ болчихсон. Ерөнхий сайд Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхтэй гэдэг агуулгаар Арбитрын маргаан дээр оччихоод байгаа юм. Уг нь, шууд захирамжаар хийгээгүй байсан бол энэ их хэмжээний мөнгийг ирээдүйд өөр зүйлд зарцуулах байсан. Дубайн гэрээнд 34 хувь ашиггүй байгаа болохоор зөвшилцөж байна гэж ойлгох хэрэгтэй. Чадах бүх зүйлээ л хийх болно" хэмээв. Өөрөөр хэлбэл энэ нь Засгийн газрын хуралдаанаар орсон баримт бичиг биш аж. Тэр ч бүү хэл Сангийн яамаар ороогүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ч хянаагүй. “Эрдэнэс Монгол” дээр ганцхан хүн шийдвэр гаргачихсан учраас асуудал үүссэн гэдгийг дуулгана лээ. “Эрдэнэс Монгол” дээр шийдвэр гаргасан “ганц хүн” Б.Бямбасайхан нь тохирох ял шийтгэл эдлээд гараад ирчихсэн.
Үүгээр ч зогсохгүй Ч.Сайханбилэг 2016 оны сонгуулийн өмнөх өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг Монгол Улсад авчирлаа хэмээн сүржин мэдэгдэж байв. Үүгээрээ намынхаа рейтингийг ч хойш нь чангаасан гэдэг. Гэтэл үүнийг УИХ-д мэдэгдэх нь бүү хэл Засгийн газрын зарим гишүүд ч мэдээгүй гэдгээ хэвлэл мэдээллээр илэрхийлж байв. Үүнийг хууль ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, Засгийн газар 49 хувийг төрийн өмчид аваад байгаа. Түүнчлэн тухайн үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат ч тохирох ял шийтгэл хүлээсэн. Үүнээс харвал Ч.Сайханбилэг зөвхөн Х.Баттулгаас айсандаа бус хоёр ч том хэрэг өдүүлсэндээ “Овооны цаана эцэгдэж”, “Гэмт хүн гилбэлзэж” байна гэж харагдахаар. Айсан хүнд аргал хөдөлдөг гэдэг дээ. Ажлын хэсгээс гарч байгаа эерэг шийдвэр бүхэн түүнд ял болон харагдаж байгаа хэрэг байх.
Энэ бүх зүйлийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлж байгаа учир баримттай, баттай зүйл гэдэгт эргэлзэх юун. Хамгийн гол нь “Оюутолгойн гэрээг өөрчлөх хэлэлцээр хийх ажлын хэсэг” байгуулан ажилласнаар Монгол Улсад ашигтайгаар эргэж байгаа зүйл цөөнгүй бий. Тухайлбал, “Рио Тинто” групп Монголын талын 34 хувийн хөрөнгө оруулалтад олгосон зээлийн хүүг бууруулах, төслөөс Монголын тал ногдол ашиг хүртэж эхлэх хугацааг наашлуулах, Оюутолгойн өнөөгийн татвар болон роялти төлбөрөөс гадна ирэх гурван жилийн хугацаанд “COVID-19” цар тахалтай тэмцэхэд зориулж Монголын Засгийн газарт 350 сая ам.долларын нэмэлт орлого бүрдүүлэх асуудалд хамтран ажиллах гэсэн гурван зүйл дээр буулт хийсэн. Үүнийг ажлын хэсэг байгуулан ажилласны эерэг үр дүн гэж харахаас өөрөөр яаж хэлэх юм.
Тиймдээ ч “Оюутолгойн гэрээг өөрчлөх хэлэлцээ хийх ажлын хэсэг”-ийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Түүний хувьд “АНУ-д байгаа иргэн Ч.Сайханбилэгийн яриаг сонссон. Их л сандарсан хүний яриа байна билээ. Харийн нутагт харийн компанийн пиар хийж байгаа өөрийгөө өмөөрсөн хүний яриа. Монгол Улсын Засгийн газар төслийн үр өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зургаан сар ширээний ард суулаа. Ахиж байгаа зүйл байна. Огт ойлголцохгүй байгаа зүйл ч байна. Ч.Сайханбилэг их зөв зүйтэй зүйлийг найман жилийн өмнө эхлүүлсэн гэж хэлсэн. Дубайн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө Оюутолгойн гэрээг эрс дордуулсан олон зүйл заалттай төлөвлөгөө байсан” хэмээн байр сууриа илэрхийлэв. Бүрэн улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагчийн байр суурьт итгэхээс өөр юунд итгэх юм. Учир нь үүнийг Ажлын хэсгээс гаргаж ирсэн хөдөлшгүй баримт бичиг гэхэд болно. Тэдний үзэж байгаагаар нэгдүгээрт, ил уурхайн зардал 1.1 тэрбумаар хэтэрсэн. Үүнийг анзаарч, холбогдох байгууллагад хандаагүй. Хоёрдугаарт, татвартай холбоотой маргааны эхлэлийг тавьсан төдийгүй маргааныг хүлээн зөвшөөрсөн. Гуравдугаарт, Оюутолгойн олборлолтоос зөвхөн алт, зэснээс АМНАТ авна. Бусад молибдени зэрэг ихээр дагалдах эрдэс баялагт АМНАТ авахгүйгээр зөвшөөрсөн. Дөрөвдүгээрт, санхүүжилтийн баталгаа гэх нэр томъёо оруулж ирж, төслийн санхүүжилт бүрээс 1.9 тэрубум төгрөг авдаг алдаатай зүйл оруулсан гэх мэт үндэслэлүүд гаргажээ. Иймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийнхэн “Дубайн гэрээг 10 хувийн хүүтэй бараг ломбардны хүүгээр төслийг санхүүжүүлэх боломж олгосон” гэдгийг тал талаас дуулгасан.
Маш товчхондоо Дубайн гэх гэрээнээс үүдэлтэйгээр Монгол Улс ашиг хүртэх нь бүү хэл 22 тэрбум ам.долларын өрөнд орно гэдгийг гаргаж ирсэн. Үүнийг эцэслэн шийдвэрлээгүй учраас барин тавин тодорхойлох аргагүй. Сайн мэдэж байгаа зүйл гэвэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоолоор бус захирамжаар Дубайн гэрээг байгуулж хууль зөрчсөн байна. Мөнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй хувийн хэвшилд шилжүүлж хууль зөрчсөн гэх мэт тодорхой асуудал бий. Ч.Сайханбилэг үнэхээр хэрэг өдүүлээгүй юм бол харьд өөрийгөө өмөөрч суухаар эх орондоо ирээд учраа олох хэрэгтэй. Хамтрагчид нь ял шийтгэл хүлээлээ. Оюутолгойн үндсэн гэрээг үзэглэсэн Ерөнхий сайд асан С.Баяр ч ял шийтгэл хүлээлээ. Хэн нь ч зугтаасангүй. Эх орондоо зөв буруугаа шүүлгээд сууж байна. Ч.Сайханбилэг гурий, гурий, гурий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 32 )
ARDAA BAIGAA MANANGIIN HULGAICH NARAA ILCHLEED AMIA BODOO HU. CHI TEDNII GARIIN UZUUR BOLSON NI UNEN SHDEE. AR GER EHNER HUUHEDEE BOD.

Энд байдаг дэлгүүр юмыг нь улсын орлого болго. Тэгэхээр гоншигноод хүрээд ирэх байхоо.
Адуун сургээ цуглуулдаг гурийг адгийн луйварчинд хэрэглэхгуй шдээ.
Энэ шүүмжлэгч ,их мэдэгчүүд өөрсдөө юу чаддаг ,чадах бсн болоод ингэж сүрэглэдэг юм бэ дээ. Төрийн ажил тэр тусмаа ерөнхий сайдын ажлыг хийсэн ,хийж бга хүмүүсийн хэн нь тийм мундаг байв аа. Бүгдэд нь л алдаа оноо байж о бна.Тамын тогооны муухай МОНГОЛ хүмүүс ээ гэж нэг иймэрхүү.
Энэ хулгайчийг холоос хуцуулаад яахав. Шууд авчраад шатаа,жорлонд хая...
Энэ новшийг нохой шиг дуудах хэрэгтэй
сайан биэг ч бүр сайхан балаг болж лдээ монголдоо. еөнхий сайд байсан гэхэд үнэхээр тэнэг амьтан байсан нь илэрхий. зугатаад дэлхийгээс хаа холдох билээдээ шившиг, хурдан ирж учраа ол Сайханбалагаа
хэ хэ хэ. Толгойгоороо хариуцана гэсэн ер.сайд С.Баяр бас л жудагтай хүн юм. Тэр хирээрээ ч ялаа эдэлсэн. Харин энэ Сайханбилэг чинь идэж идчихээд шээс баасандаа хутгалдаад тийчигнэж яваа очих эх оронгүй болчихсон нөхөр бна. Ийм хүнийг эх орон нь хайрлана гэж үү???\n
ингэж амьд явах гэж хөөрхий
АН МОНГОЛ УЛСЫГ ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭГЧЭЭР РИО ТИНТОД ЗАРЖ, ЭХ ОРНОО ДИЙЛДЭШГҮЙ ИХ ӨРӨНД УНАГАЖ, ХЭЗЭЭ Ч АШИГ АВАХААРГҮЙ БОЛГООД, МОНГОЛОО ДАМПУУРУУЛЧИХААД САЙХАНБАЛАГ НЬ ЭХ ОРНООСОО ЗУГТАН АНУ-С АМЬ ГУЙЖ, МОНГОЛ ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ НУУЦЫГ ЗАРЖ ИДЭЖ БАЙГААГ ИХ ХУРАЛ ДЭЭРЭЭ ЯАГААД ЯРИСАНГҮЙ ВЭ? ҮНЭХЭЭР МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ АН -НХАНД БАЙСАН БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ҮҮНИЙГ ЯРИХ ЁСТОЙ БИШ ҮҮ???!!!!!!