Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн урилгаар үе үеийн Ерөнхий сайдууд өчигдөр (2021.11.02) Төрийн ордонд уулзлаа.
Уулзалт 11:40 цагт Ерөнхий сайдын өрөөнд болсон юм. Уулзалтад 1990 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж байсан 16 сайдыг урьсан ба дөрөв нь хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй, хоёр нь тэнгэрт дэвшиж, нэгтэй нь тусгайлан уулзсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг уулзалтаас өмнө Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй тусгайлан хүндэтгэл үзүүлэн, уулзаж ярилцсан байна. Мөн Ерөнхий сайд асан Д.Содном, Р.Амаржаргал нар хүндэтгэн үзэх шалтгаантай тул уулзалтад оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Харин Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа аж.
Уг уулзалтад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцож чадаагүй. Гэхдээ тэр ойрын хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбогдож, зарим асуудлаар зөвлөлдөж, өөрийн байр сууриа илэрхийлэхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр АНУ-д амьдарч байгаа билээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар өчигдрийн уулзалтад хүрэлцэн ирэв.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар Оюутолгойн гэрээг ашигтай байдлаар шинэчлэх, эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүд төлөвлөж байгаа.
Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд аль нэг улс нь хилээ хаахад л хүнснээс эхлээд эм эмнэлгийн хэрэгсэл, шатахууны хомсдолд орж буй хөөрхийлөлтэй байдалд байна. Ийм цаг үед эдийн засгаа сэргээх, ирээдүйн гэрээ хэлэлцээрийг ямар өнцгөөс хийх шаардлагатай талаар үе үеийн Ерөнхий сайдууд нэг ширээний ард суун хэлэлцсэн нь улс төрийн агуулгаараа цаг үеэ олсон, басхүү улс төрийн соёл илэрхийлсэн үйл явдал боллоо.
Ерөнхий сайдууд хувийн гоморхлоо төрийн өсөрхөл болголгүй нэг дор цуглаж чадсан нь түүхэндээ анх удаа гэж хэлж болохоор уулзалт байв. Тэд хүнд үеийг даван туулах арга туршлагаа хуваалцаж, Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулахаар тохиролцжээ.
Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд тухайн цаг үеийн нөхцөл байдал, тулгарч байсан асуудал, гаргасан шийдвэр бодлогоо хэлж, туршлагаа ярьсан байна. Мөн Оюутолгой, инфляц гэхчлэн цаг асуудлаар ярилцаад цар тахалтай, эдийн засгийн нөхцөл хүнд үед улс оронд эв нэгдэл, тогтвортой байдал чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, төрөөс гарах шийдвэрт иргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт Ерөнхий сайд нар санал нэгджээ.
Уг уулзалтаас нэг өдрийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайд бүхэн хүнд залуур дээр суудаг юм байна” хэмээн дүгнэж хэлсэн байдаг.
Цар тахал дэлхий нийтийг хоёр жил “хөмөрч” эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ цаг үед хамгийн залуу Ерөнхий сайд нь төрийн залгамж халааг сэргээх алхам хийсэн нь сайшаалтай.
Сэтгэгдэл ( 10 )
Хуцаа үхэж далд ор пяздаа минэ.
Үхсэн хойно үе үеийн луйварчид юу хийж гийгүүлсэн юм бэ
Ерөнхий сайдад амжилт хүсье хар сэтгэгдэл үлдээгчдэд гэгээнтэн болоосой гэж ерөөе
Худлаа пиар
Ulaan nuuree harj yarih ch tsahimaas shal eer shuu dee Bayar Byambasaihan nariig giants udaa ch gesen OT ajliin hesgiin hurald bailtsuulj ”yuu geh”-iig ni sonsmoor l yum daa ug ni
ККК.Оюун-Эрдэн саяхан 5-6 хоногий өмнө МАНАН бүлэглэлтэй цаашид ч тэмцэнэ гэж байсан.Өнөөдөр МАНАН бүлэглэлийн хамгийн томд тооцож ярьсаар гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр овгоруудыг цуглуулаал өөрөө тэргүүлэх юм ярьж байна. угаасаа МАНАН гэх бүлэглэл байсан уу?Зохиомол нэр томьё гаргаж соошелоор балбан харлуулж байгаад хууль бусаар албан тушаалыг булаасан уу? Ухаан нь тутаж суудлаа алдахдаа тулахаар аврал эрж цуглуулав уу? ккк.алин болохыг цаг хугаа харуулах биз.Ард түмэн ч аль болохыг ялгаад хэлчих биз ээ. Оюун-Эрдэнээ ккк
Яаж эх орноосоо урваж, газар шороогоо наймаалсан, том гарын хулгайч, луйварчин, нийгмийн шаар, шоронгийн хоригдлуудыг нэг дор олноор нь цуглуулж Монгол төрийн ордныг бузарлаж чаддаг байна аа, нусан бурантаг чинь? Үнэн тэнэг пацаан шүү! Ард түмнийг дэндүү доромжилж байна даа! Бас хулгайч нар нийлж Зөвлөл байгуулсан гэнэ.
Гарчигаас зөв тавиач дээ.Оюун_Эрдэнэ 40 гарсан үедээ ерөнхий сайд болсон.30 гарсан насандаа ерөнхий сайд болсон хүн зөндөө байгаа шүү дээ.Жишээ нь Элбэгдорж, Амаржаргал гэх мэт
Нохойн оцгор та нар
Shorongiin hulgaich baisan baih humuusi8n tsuglaralt bolsiin bishuu. Ebi huchtei bainaa.