Ардчилсан намын Онц их хурал "Улаанбаатар палас"-т үргэлжилж байна. Хуралд АН-ын гишүүн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, О.Алтангэрэл, Ш.Түвдэндорж, Д.Ганбат нар оролцож үг хэллээ.
Хуралд 21аймаг, 9 дүүргээс төлөөлөгч оролцож байгаа. Тэд анхан шатны нэгжийг төлөөлөх тамга тэмдэгтэйгээ ирж, Монгол улсын газрын зурагтай цаасан дээр гарын үсэг зурсан юм. Удахгүй намын даргаа тодруулах бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үедээ дээрх гарын үсэг бүхий цаасаа шүүхийн гадна авч очихоор төлөвлөж байгаа аж.
Харин нөгөө талд С.Эрдэнэ, М.Тулгат нар Шонхор тауэрт "Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл"-өөр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сэтгэгдэл ( 2 )
ene nuhud ymar ajil gavya baiguulsan uls be ⁉️ ajil gui uls.n thuglaan ta nariin thuglaan ard tumend juhal bich nii m.n hoguud thuglarsan bna dag
Сүүлийн 2 ерөнхийлэгч хоёуулаа ээлж дараалан Ардчилсан Намыг сүйрүүлсэн баатрууд юм.