Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон баталлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 05

Ардчилсан намын Онц Их хурал өндөрлөлөө.

Ардчилсан намын Онц Их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав. Үүнд, нэгд Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж  цэг тавих. 

Хоёрт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж, төлөөлөгчдийн саналаар тогтоолын төсөл дэмжигдэв.

Ийнхүү Чингис хааны мэндэлсэн өдөр зохион байгуулсан Ардчилсан намын Онц Их хурал маш үр дүнтэй боллоо хэмээн дүгнэв.

Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталлаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гишүүд нь(122.201.31.253) 2021 оны 11 сарын 06

За Одоо манай АН-ын эхний гол зорилт бол Хүрэлсүхэд хураалгасан Эрдэнэт … зэрэг 20-иод үйлдвэр завод, 100 гаруй орд уурхайн лицензүүдээ ямар нэг аргаар буцааж авах шүү дээ

0  |  0
зочин(192.82.76.166) 2021 оны 11 сарын 06

Одоо байгаа бүртгэлтэй намуудыг бүгдийг нь татан буулгаад Аймаг бүр нам байгуулчихмаар юм байна. Тэр нь бараг шудрага өрсөлдөөнтэй Нам дотороо жалга довоороо талцаад байхгүй амар болнодоо.

0  |  0
Иргэн(202.126.89.248) 2021 оны 11 сарын 06

Одоо удахгүй намын нэрээ Увс -Ардчилал эсвэл Ардчилсан -Увс болгож солих байх ххх

0  |  0
Зочин(66.181.187.196) 2021 оны 11 сарын 06

Одоо хэцүү дээ хэцүү Дээд Шүүх бүртгэх юм болов уу ? Элбэгээ Дээд шүүх хамаагүй тамга хамаагүй гэж тууж байна лээ хамаатай байхаа тэгвэл хэсэг хүмүүс нийлээд фашист чиг баримжаатай нам байгуулчихаад үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн хэрэг үү ? Төр тамгагүй бол ”Тамгагүй Төр” болдог биз дээ Улсын бүртгэлийн Гэрчилгээ тамга тэмдэг нь С.Эрдэнэд байгаа биз дээ Одоо С. Эрдэнэ бас нэг хурал хийх байх Онц . Эвлэрэлийн гэхгүй зүгээр Намын ээлжит их хурлаа хийчэх нь зөв

1  |  0
сонгогч(202.9.46.143) 2021 оны 11 сарын 06

Батүүл мэтийн зөнөгүүд нам доторх хэрүүлээ л ярина биз, 2 хөршийн асуудлыг хөндөөд жишээ аваад байх нь сөргөөр нөлөөлнө гэдгийг одоо болтол ойлгоогүй бололтой. Элбэгдоржийн урт гар хүрээгүй жорлон ч монголд үлдээгүй байхад монголоо дээрэмддэг, хулгайлдаг, луйварддаг энэ хүн монголын төлөө гээд бурж бх юм !!! энэ хүний гуагласанд итгэдэг хүн монголд бх уу?

2  |  0
Lol (66.181.161.115) 2021 оны 11 сарын 05

Битгий худлаа донгос

0  |  0
Top