Барбадос улс Их Британийн хатан хааны захиргаанаас гарч, парламентын засаглалтай улс болох талаар тус улсын Ерөнхий сайд Миа Мотли мэдэгдсэн билээ.
Миа Мотли “Засгийн газар болон сөрөг хүчин ирээдүйд бүгд найрамдах улс болох Барбадосын анхны Ерөнхийлөгчөөр арлын амбан захирагч, генерал Сандра Мейсоныг арваннэгдүгээр сарын 30-наас томилохыг зөвшөөрсөн” гэсэн юм.
Карибын тэнгисийн арал улс Барбадос бүгд найрамдах улс болж засаглал солих ёслолын ажиллагаанд Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльзыг урьжээ.
Барбадосын тусгаар тогтнолын 55 жилийн ойн өдөр буюу арваннэгдүгээр сарын 30-нд 72 настай Сандра Мэсон тангараг өргөж, бүгд найрамдах улсын анхны Ерөнхийлөгч болно.
300 мянган хүн амтай Барбадосыг 1625 онд британичууд захиргаандаа оруулснаар Их Британийн ёс, уламжлалыг дагадаг, үнэнч колони нь болж, Барбадос арал “Бяцхан Англи” нэртэй болж байжээ. Тус улс 1966 онд тусгаар тогтнолоо зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )