Ц.Элбэгдоржтой өдөр

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж, ажлаа хүлээлгэж өгснөөс хойш хууль, хяналтынхны үүдийг сахиж яваа Ц.Элбэгдорж ил гарч эхэллээ. Тэрбээр өнгөрсөн баасан /2021.10.05/ гарагт "Улаанбаатар палас"-т болсон АН-ын Онц их хуралд оролцож, үг хэлсэн байна. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.


-Сонгуульд Монгол ялж сурсан байна. Гэхдээ ардчилсан аргаар удирдаж сураагүй байна.

-Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу авч явж чадахгүй байна.

-Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болоогүй. Сонгогчид тэр нөхөн сонгуулийг хүлээн зөвшөөрөөгүй. Талаас илүү хувь нь ирээгүй. Энэ бол өнөөдрийнх шиг эрх баригчдын хүлээж авахгүй гэдгээ л харууллаа.

-Намын дарга хэн байхыг шүүх шийддэггүй. Намын хамт олон нь шийддэг юм.

-Улаанбаатарт нам хоёр толгойтой болжээ гэхээр орон нутагт байгаа даргын толгой хоёр болж болохгүй ээ.

-Хүнийг дарж болно. Тэр олонд танигдсан улстөрчдийг нь дарж болно. Гэхдээ Монголын ард түмнийг дарж болохгүй, чадахгүй.

-Монголын ард түмэн АН байгаа болохоор, тэр үзэл санаа байдаг болохоор хүчтэй байдаг юм.

-Нам ямар байхаас төр тийм байгаа. Төр ямар байхаас улс тийм байгаа шүү.

-Намаа өөрчлөх гэж байгаа бол Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

-Улс төрийн нам бол гишүүддээ харьяалагддаг, ард түмэндээ харьяалагддаг, тэдний хүсэл зорилгыг биелүүлдэг байх хэрэгтэй.

-Нам гэдэг хэн нэгний хүүхэлдэй, хэн нэгний дагуул, хэн нэгний заасан замаар явдаг байж болохгүй.

-Манай нам дээрээ ялагдсан ч, суманд ялна. Суманд манлайлал үзүүлж байх ёстой. Аймагт манлайлж байх ёстой шүү дээ.

-Аймгийн улс төр, сумын улс төр, багийн улс төр чинь ёстой тарчлаан байхгүй юу.

-Өнөөдөр АН-ын доторх хэрүүлийг харах гэж, түүнээсээ кайф авах гэж эрх баригчид сууж байгаа. Тэдний бахыг хангаж болохгүй.

-Бид нэгдэж байгаагаа харуулах хэрэгтэй байна.


Эргэн сануулахад, өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын төрийн тэргүүний суудлаа өгсөн Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа Ц.Элбэгдорж болон М.Энхсайхан нартай холбоотой 170 гаруй хуудас материал нотлох баримтыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг.

Эл хүрээнд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас дуудаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 24 цаг саатуулсан билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг цагдан хориогүй ч, дуудаж тайлбар мэдүүлэг авсан юм.

Түүний дараахан Ц.Элбэгдорж хэвлэлийнхэнд өөрийгөө хоёр үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд албаныхан ч түүний мэдээллийг тухайн үед үгүйсгээгүй.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард "Хуулийн байгууллагаас намайг шалгаж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан цагаас эхэлж, олон хэрэг дээр шалгалтын ажиллагаа явуулсан. Одоо хоёр үндэслэлээр л хуулийн байгууллагад шалгагдаж байна. Бусдыг нь хэрэгсэхгүй болгосон" гэж ярьсан бөгөөд түүнийг "Эрдэнэт" үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулалттай дунд сургуулийн 10 хувийг эзэмшдэг гэх хэрэгт яллагдагчаар татсан байдаг.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээж, АН-аас явуулж байгаа ажилд идэвхтэй оролцох болжээ. Харин түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан ч хэрэг нь прокурорын байгууллагад шилжээд удаж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН гишүүн Санжмятав(66.181.161.84) 2021 оны 11 сарын 09

Ардчилсан нам ардчилалыг булшиллаа. АН намд ард түмэн итгэхээ больсон. Одоо АН нам бол Увсын нам болсон. АН нам ганцхан аймагт байгаа. Увс аймагт. Бусад аймагт АН нам татан буугдсан.

0  |  0
Иргэн(139.5.218.64) 2021 оны 11 сарын 08

Муу толгой муут буюу цэрэг байхдаа шүлэг л бичиж чаддаг байсан мангар амьтан.

0  |  0
zochin(212.95.5.229) 2021 оны 11 сарын 08

elbegdorj shig erunxiilugch daxij garaxgui jinxene ardchilsan mundag xun

0  |  0
Үнэн(66.181.180.55) 2021 оны 11 сарын 08

Луйврын сэтгэлгээтэй хүн гэнэт шударга юм ярьж хүмүүсийн толгой угаах нь дээ. АН авилгалч, луйварч нараасаа болж ард түмэнд нэрээ барсан. 30 жилийн өмнө МАХН-ын Улс төрийн Товчооныхон суудлаасаа салах дургүй байгаа бол хүчээр салгана гээд тэмцэж байсан Элбэгдорж, Бат-Үүл хоёр одоо өөрдсөө суудлаасаа салахгүй зууралдаж, АН-ыг хагалан, залуу үедээ зайгаа тавьж өгөхгүй байна даа.

0  |  0
Zochin (64.119.18.245) 2021 оны 11 сарын 08

Elbegee, chi, \nZorig ascanii asuudlaa shiidchiheed ard tumnii umnu il gar!

0  |  0
Хаха горьдоо чи(192.82.82.48) 2021 оны 11 сарын 08

Хулгайч худалч новш

0  |  1
зочин(202.9.40.60) 2021 оны 11 сарын 08

ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БАЛАЙ ХУЛГАЙЧИЙГ ХЭЗЭЭ БАРЬЖ ХОРИХ ВЭ, ХЭЗЭЭ ЯЛЛАЖ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧИЙГ ДАЛД ХИЙХ ВЭ ТЭГСЭН ЦАГТ АВЛИГАЛ БАГАСНА МУУХАЙ ХУЛГАЙЧИД БАГАСНА ГЭЖ АРД ТҮМЭН ХҮЛЭЭСЭЭР БНОО

1  |  0
зочин(183.177.99.230) 2021 оны 11 сарын 08

1990 онд Элбэгдорж тэргүүнтэй хэсэг эх орноосоо урвагчид Амери Английн даалгавраар Ардчилсан хувьсгал нэрээр ард иргэдийнхээ тархийг угааж Капиталист нийгмийг нутагшуулсаны ачаар монгол улс бусдын хараат болгосон этгээдүүд тэд өнөөдөр ардчилал нэрээ өөрсдөө хагартлаа баяжиж харин ард иргэдийн 90 хувс нь үгээгүй ядуучуудын эгнээ рүү эргэл буцалгүй оруулсан

2  |  0
зочин (202.9.46.111) 2021 оны 11 сарын 08

МОНГОЛЫГ ХОРЛОН СҮЙТГЭГЧ, УРВАГЧ, БАРУУНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭД

2  |  1
bitgii burj tenegte(139.5.218.89) 2021 оны 11 сарын 08

ooroo yu hiilee dee tarvagan hvn chin. nogoo ard tvmeniihee nuruug amaruulij avilgachidiig namanj baisan uu daa. hudalaa hoshirgoruulij 8 jil mongold heel hahuuli luibariig tstsegluulij baisan hvn dee. neg ch hulgaich luibarchiniig barij horiogui hvn dee. hudalaa saihan l yrinaa hiisen ajil ni ogt bhgui hvn de. oroo bol baruun zvvngui hulgai hiij baijsan da. erdentiin 49 hubi, erdentiin zesiin ovolgiig tsagaantai abch , uran zuragiin 300 zuragiig ooriin bolgoj absan geed l mash ih luibar hulgai bulhai bii dee.

4  |  0
Улс төрийн нам(139.5.217.47) 2021 оны 11 сарын 08

Улс төрийн нам бол бүхнийг ялзруулагч болох нь аль хэдийнээ нотлогджээ

1  |  0
Top