УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.11.18/ хуралдлаа.
Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Оюутолгойн гэрээг сайжруулах асуудлыг бүлэг дэмжиж байна. Гэхдээ улстөржихгүй. Харин нөгөө талаасаа улстөржиж, энэ бүх гэрээр АН-ын алдаа юм шиг нялзааж болохгүй. Үүнийг ч хэлсэн" хэмээн тодотголоо.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Оюутолгойн ТУЗ-д байгаа манай гурван гишүүн жилдээ 100 ам.долларын цалин авдаг. Тэнд ажиллаж байгаа иргэдийн 95 хувь нь монголчууд гэх мэдээллийг өгсөн. Ер нь Оюутолгойн гэрээг сайжруулах тал дээр бид Засгийн газраас том үр дүн хүлээж байна. Тиймээс дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэг дээр бүлэг нэгдсэн байр сууринд хүрсэн" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )