О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан өнөөдөр /2021.11.08/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар оролцов.
Мэдээллийн эхэнд “Улсын дээд шүүхийн удаа дараагийн тогтоолд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй гэдэг товчхон дүгнэлт гараад байгаа юм. Ийм учраас хүчин төгөлдөр Их хурлаа хийж, асуудлаа шийд гэдэг үүрэг өгсөн. АН-ыг төлөөлөх этгээд өнөөдөр байхгүй. Энэ хүрээнд асуудал шийдэгдэж байгаа. УИХ дахь бүлэг дотор тодорхой хэмжээний асуудал бий. Хуульд УИХ дотоод бүтэц зохион байгуулалтаа яаж авч явахыг тодорхой заасан байгаа. Бүлэг дотооддоо асуудлаа шийдээд явна. Үүнд ноцтой асуудал байхгүй” гэж О.Цогтгэрэл онцоллоо.
АН-ын дарга гэгдэх О.Цогтгэрэл:
-Одоо бид дотоод хэрүүл маргаан ярихгүй. Ардчилсан нам иргэн төвт үзэл санааг тээж ирсэн намын хувьд хөгжлийн төлөөх сөрөг хүчний байр суурийг баримталж ажиллана.
Ардчилалд хайртай Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар маань урилгыг хүлээн авч, хамтран ажиллаж байгаад баяртай байна. Өөрөөсөө илүү хүмүүстэй хамтарч ажиллаж боломж нээгдэж байгаад баяртай байна. Бид хүч түрэн дайрахаас илүүтэй нөгөө талд байгаа АН-ын нөхдүүдээ урин залж байна. Та бүхний өмнө олон зүйлийн хаалга нээлттэй байгаа шүү.
АН-ын гишүүн Л.Гантөмөр:
-2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Сонгуулийн маргааш сонгууль эхэлдэг. Эрх баригчдын хувьд 2020 оны долдугаар сараас эхлээд дараагийн сонгуулийн ажилдаа орсон. АН хоёр жилийг алдлаа. Бидний хувьд 2024 оны сонгууль нэлээд ээдрээтэй харагдаж байна. АН цаашид ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Цар тахлын үр нөлөөнд маш олон айлын амьдрал сүйрч, ядуу гэдэг ангилалд шилжиж байна. Тиймээс бид илүү ажил хэрэгчээр асуудалд хандана. Би хоёр зүйл дээр анхаарч ажиллана.
Нэгдүгээрт, ажил хэрэгч улс төрийн хүчин байх. Хоёрдугаарт, бид залуу үеэ хөгжил дэвшилд хөтлөх хүч болно. Үүний тулд сургалтын үйл хэргийг эрчимжүүлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Дээрэмчин дээ яг
Яг л дээрэмчин дээ