Жагсаал, цуглаан хийхдээ ЗӨВШӨӨРӨЛ АВДАГГҮЙ болно 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

УИХ-ын гишүүн Н.Учрал  өнөөдөр /2021.11.08/ Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Үндсэн хуульд үг бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг өгсөн. Гэтэл өнөөдөр жагсаал цуглаан хийх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон байна. Нэг ёсондоо энэ журмыг хуулиар зохицуулна гэж заасан байхад 2015 онд өөрчлөлт оруулахдаа Засаг даргад жагсаал хийхээ мэдэгддэг, бүртгүүлдэг. Харин Засаг дарга гурван хоногийн дотор бүртгэдэг, бүртгэхээс татгалздаг байна. Уг нь, энэ бол бүртгэдэг зохицуулалт болохоос зөвшөөрөл олгодог зүйл биш юм. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулна. Хэрэв жагсаал цуглаан хийх гэж байгаа бол Засаг даргадаа бүртгүүлдэг, зөвшөөрөл авдаггүй байхаар өөрчилнө. Иргэдийн үндсэн эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрч байна. Үр дүнд нь жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэхдээ ямар ч зөвшөөрөл авахгүй, зөвхөн Засаг даргадаа мэдээлэл хүргэдэг болно. Харин төр аюулгүй байдлыг нь хангах үүднээс л мэдээллийг нь авдаг болохоос зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг байж болохгүй" гэв. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.111) 2021 оны 11 сарын 08

Учрал аа .... төр засгийг унагахын тулд бохир мөнгөөр санхүүжүүж,, санаатайгаар өдөр бүр жагсаал цуглаан хийгээд, хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байвал ард түмэн, УИХ, засгийн газарт сайхан бх уу? одоогийн жагсаалын ихэнх нь ийм бга шүү. !!!! чи үүнийг тооцож үзэв үү? зарим хүнд таалагдахын тулд ингэж бга бол 1 л өдөр хариу нь эсрэгээрээ ирнэ дээ чамд...!!!!!!!!!

1  |  0
Ням осор(192.82.71.35) 2021 оны 11 сарын 08

Энэ хүний өвчин нь сэдэрсэн бололтой

1  |  0
urgen(192.82.71.35) 2021 оны 11 сарын 08

Учрал аа чи юу болохыг тооцсон уу ардачлал чинь анархизм болчихсон өдөр бүр энд тэндгүй жагсаал суулт өлсгөлөн зарлана Чи засгийн газрыг жагсаалаар унагах улмаар улс эх оронд замбараагүй байдал үүсгэх гээд байгаа юм уу чамайг овоо юм гэсэн чинь ёстой овоолсон баас байсан байна Хийрхэлээ зогсоо Тайван амгалан баймаар байна

1  |  0
Үнэн(66.181.180.55) 2021 оны 11 сарын 08

Ардчилсан улс юм бол жагсах, үг хэлэхдээ хэн нэг даргаас зөвшөөрөл авдаггшүй л байх ёстой. Гэтэл үүнийг хангах ёстой АН өөрөө Бат-Үүлийг хотын дарга байхад игэдийг жагаал хийлгэхгүй, зөвшөөрөл өгдөггүй, Хүүхдийн орлны өмнө жагссан эмэгтэйчүүдийг цагдаагийн хүчээр баривчлан орилуулж чарлуулан ачаад авч явж байсан. Тэгэхээр Бат-Үүл, Элбэгдорж нарыг ямар ардчиллын алтан хараай нэх билээ.

1  |  0
zochin(122.201.31.63) 2021 оны 11 сарын 08

banidaa yu geed khutsaad baynaa, anarkhizmyg mongold delgeruulekheer shiidee yu ,

1  |  0
zochin(122.201.31.63) 2021 оны 11 сарын 08

banidaa yu geed khutsaad baynaa, anarkhizmyg mongold delgeruulekheer shiidee yu ,

0  |  0
Top