Алла Пугачева охиноо дорд үздэг байжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Дуучин Анита Цой Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн талаар нэгэн зүйлийг ярьжээ.

Анита Аллагийн том охин Кристина Орбакайтетай нэг сургуульд сурдаг байсан бөгөөд Кристинатай найзууд болсон ч дотно байж чаддаггүй байсан талаараа ярьжээ.

Учир нь Алла Пугачева охиноо үргэлж хорьж цагдаж, охидтой найзлуулдаггүй байсан аж.
 


Анитагийн ярьснаар Пугачева охиноо үргэлж түүнтэй харьцуулдаг байжээ.

Уг харьцуулалт нь Кристинаг дорд үзсэн өнгө аястай байдаг талаар Цой “Пугачева Кристинад “Нарийхан нүдтэй охин гитар бариад гүйж байгааг харж байна уу, гэтэл чи яагаад ийм юм бэ” гэж үргэлж хэлдэг байсан. Кристина хүйтэн, гоо зүйтэй охин байсан. Түүнтэй ойртож нөхөрлөхөд хэцүү ааш зантай” гэж ярьжээ.

Ээжийнх нь байнгын харьцуулалт Кристинаг их гомдоодог байсан ч Анита сүүлд нь Кристинатай учраа олсон талаараа "Откройте, Давид!"  YouTube шоунд ярьсан байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top