УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2021.11.08/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Японы хөрөнгө оруулагчийн зарж байгаа Хаан банкны 60 хувийг худалдан авч буй эцсийн эзэмшигчийг тодоройлох үүрэг нь Монголбанканд бий. Үүний дараагаар мөнгөний эх үүсвэр нь цэвэр, эсэхийг нягтлах ёстой. Эцсийн хэрэглэгч нь гадаадын банк эсвэл хөрөнгө оруулагч иргэн байгаад тухайн мөнгө нь хууль ёсны дагуу татвараа төлсөн мөнгө болохыг тогтоогоод худалдвал зөв. Иймэрхүү зүйлийг улстөрчид мэдсээр байж зогсоохгүй бол Монгол Улс дахин саарал жагсаалтад орох том эрсдэл үүснэ. Надад гадаадууд авч байгаа гэж л гэж ойлгуулсан. Монгол Улс долоон булчирхайгаа тоочиж байж саарал жагсаалтаас гарч байсан. Энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрүүлбэл бид саарал жагсаалтад орно. Хаан банкны 60 хувийг хэн авч байгаа вэ гэж асуухад дотоодын хүмүүс надруу дайрч байгааг гайхаж байна" гэв.
Сэтгэгдэл ( 6 )
Дагвадорж тэргүүтэй нөхөд гадны луйварчидтай нийлж дээрэмдэж байгаа юм биш үү. Сумъяабазар Дагвадорж нар дээр нь сахал Эрдэнэбилэг. Ер нь сахал Эрдэнэбилэгийн асуудал, Сумъяабазарын ҮХО банк, АСА гэх Дагвадоржийн Улсын цирк гээд. эднийг шалгах газар байна уу. Төр байна уу
Давгадорж ХААН банкийг өрсөөд хусчихсан чинь хараал идсэн хотгор шанагын хулгайч амь тавьж байгаам бишүү ккк?
бөхчүүд гэсэн махан толгойтууд одоо бүх юм минийх гэж байна шоронд нь хийх хэрэгтэй давгадорж баттулга сумьяабазарыг эрдэнэбилэгтэй нь хориочээ
ХҮРЭЛБААТАРЫН ХЭЛДЭГ ҮНЭН. ДАРАА НЬ ХАР ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛСЫГ ОРУУЛСАН ХҮН ШУУД ШОРОН ЯВНА ШҮҮ. ХЭЛЧИХЭЕ.\n
дампуурч бга хөрөнгө оруулалтын банкаа аврахын тулд хаан банкийг нухаж бга хэрэг үү ???!!!!!!!!!
Давгадорж ХААН банкийг өрсөөд хусчихсан чинь хараал идсэн хотгор шанагын хулгайч амь тавьж байгаам бишүү ккк?