Монакогийн ван II Альберын эхнэр, Шарлен гүнж Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад 10 сар байж, эмчлүүлээд нутаг буцжээ.
Шарлен 10 сарын хугацаанд хоёр удаа мэс засалд орсон байна. 43 настай Шарлен өнөө өглөө /2021.11.09/ Монакод нисэж иржээ.
Монакогийн вангийн эхнэр чих, хамар, хоолойн халдварын улмаас мэс засалд орсон байна. Мэс заслын дараах удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ Шарленыг ӨАБНУ-д удахад хүргэжээ.
Гүнжид олон зүйл хориотой байсан ч нөхөр II Альбер нь зургаан настай ихрүүдтэйгээ хамт ӨАБНУ-д түүн дээр очиж байсан аж.
Шарлен хүнд өвчний улмаас хүүхдүүдийнхээ сурагч болсон анхны өдөр, хуримынхаа 10 жилийн ой зэргээр гэр бүлтэйгээ хамт байж чадаагүй юм.
Сэтгэгдэл ( 0 )