М.Тулгат: Манай намд Онц их хурал гэдэг нэр томьёо байхгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

АН-ын Онц их хурлыг зохион байгуулсан О.Цогтгэрэл, Ц.Туваан, Л.Гантөмөр нар хурлын шийдвэрээ баталгаажуулахаар өнөөдөр /2021.11.10/ Улсын дээд шүүхэд хандаж байна.

Онц их хурлаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэж, Л.Гантөмөрийг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон билээ.

Тэгвэл уг үйл явдалтай зэрэгцэн М.Тулгат нар мэдээлэл хийлээ.

М.Тулгат "Манай намын дүрэмд Онц их хурал гэдэг нэр томьёо байхгүй. Мөн намын нийт гишүүдийн оролцоог жигд хангаж өгөхгүйгээр Их хурлыг зохион байгуулсан. Ардчилал руу нулимж, ардчиллыг муулж байсан хүмүүсийг намын толгой дээр залах гэж оролдсон.

Бид намын даргаа сольсноор асуудлаа үндсээр нь шийдэхгүй.

Миний хувьд АН эв эеээ олно гэсэн итгэл алдраагүй байна. Сая дарга, цэргээ сонгосон тэр асуудлыг хуулиар шийдэх байх гэж бодож байна. Иймд тэр нөхдүүддээ АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, бодлого судалгааны төв байгуулах ажилд хамтрах санал тавьж байна" гэлээ. 

  

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(213.134.18.242) 2021 оны 11 сарын 10

ALUURCHIN, NUDEND HUITEN HULGAICH BE? ERDENIIN BUGS DOLOOGCH, CHI HEN CH BISH HEDHEE MEDEJ AV. DAVAANII TSAANAAS ORULOV bolov.

0  |  0
зочин(202.21.104.98) 2021 оны 11 сарын 10

боожгой мангар бацаан

0  |  0
boloroo(139.5.218.227) 2021 оны 11 сарын 10

Boloroogiin nuhur yasan talaar yrida.

0  |  1
Top