АН-ын Онц их хурал өнгөрсөн баасан /2021.11.05/ гарагт бол даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг батламжилсан билээ. Түүнчлэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг томилсон.
Тэгвэл АН-ын Онц их хурлаас гаргасан шийдвэр, дүрэм болон О.Цогтгэрэлийг намын даргаараа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өнөөдөр /2021.11.10/ өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Өнөөдөр АН-ын хувьд маш чухал өдөр. Намын ээлжит бус Онц их хурал хуралдсан. Энэ хурлаас шийдвэр гарсан. Намын даргаа намын дүрмийн дагуу ёсчилж баталмжилсан. Хуралд намын 13 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ 100 хувийр ирцтэй ирсэн" гэлээ.
Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр “АН-ын Онц их хурлаас гарсан шийдвэрийг үгүйсгэх нь илүү зүйл юм. М.Тулгатын АН-ын дэд даргаар ажиллахыг урьсан. Сонгууль тулчихсан. Үлдсэн хугацаанд бид МАН-аас илүү хурдтай, уртай, стратегитай ажиллахгүй бол нэг намын тогтолцоо тогтлоо. Манай намын дарга нар амбицаа татах хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ямар ойлгомжгүй юм бичдэг юм бэ? 13 гишүүнтэй нам юм уу? Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга нь хурлын шийдвэрээ эсэргүүцээд байгаа юм уу?
hutsalgui zailaa