ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

2021.11.11 / Пүрэв Гараг / Билгийн Тооллын 7

 

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 07.52-17.20
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 11 сарын 11, Бархасвадь гараг. Билгийн тооллын 7, Яруу эгшигт одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top