Л.Гантөмөр: Дарга болохыг хүссэн хүмүүсийн амбицыг шингээх цаг алга

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

О.Цогтгэрэл даргатай АН-ынхан лхагва гаригт (2021.11.10) Улсын Дээд шүүхэд Их хурлын шийдвэрээ хүргүүллээ.

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр “АН бүтнээрээ байгаа. Үүнийг үгүйсгэх нь илүү зүйл. 2024 оны сонгууль болоход хоёр жил үлдлээ. М.Тулгат даргыг АН-ын дэд даргаар урьж байгаа. АН-ынхаа төлөө ажил хийгээч ээ л гэж байгаа юм. Уг нь дөрвөн жилийн хугацаанд АН ирэх сонгуульдаа бэлдэх учиртай. Үүний тал нь алга болчихлоо. Үлдсэн хугацаанд МАН-аас илүү хурдтай, уртай, стратеги боловсруулж ажиллахгүй бол Монгол оронд нэг намын тогтолцоо бүрэн тогтох нь ээ. Тийм  учраас манай дарга нар амбицаа татаад нэгдээд ажиллах хэрэгтэй байна гэж байгаа юм. Бид хоног алдахгүй ажлаа эхэлнэ.

Сэтгүүлчид та бүхэн цөөн хэдэн хүний нэр хэлээд АН-ын үйл ажилд садаа болохгүй байвал зүгээр байна. Ардчилсан нам ямар ажил хийх юм, ард түмэн дотроо яаж орох юм, тэр хөдөө байгаа малчидтайгаа хэрхэн уулзах юм гээд хийх ажил их байна. Ажил орлогогүй болж байгаа хүмүүст яаж туслах, төрийн шийдвэрийг зөв болгох чиглэлээр хэрхэн ажиллах дээр АН анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Ажилдаа орцгооё гэж уриалж байгаа юм.

Түүнээс биш бидэнд дарга болохыг хүсэж байгаа хүмүүсийн амбицийг шингээх цаг хугацаа алга. Ярилцаад суугаад байж болно. Гэхдээ цаг алга. Ийм болохоор ном журмаараа явсан АН-ын Их хурлыг харлуулах үйл ажиллагааг битгий хийгээч гэж бүх АН-ын удирдлагуудад уриалж байна. Та бүхэн АН-ын гишүүний хувьд монголчуудын төлөө УИХ, Засгийн газарт хяналт тавьж, ажиллах хэрэгтэй байна. Би адилхан залуу хүний хувьд М.Тулгатад санал тавьсан. Бидний саналыг хүлээж авна гэдэгт итгэж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(66.181.160.67) 2021 оны 11 сарын 12

hutsalgui zail mal

0  |  0
Zochin(66.181.187.56) 2021 оны 11 сарын 12

Ene estoi novsh

1  |  0
нум(103.57.92.92) 2021 оны 11 сарын 12

энэ хогийн шаар юу гэнээ!? өөрөө дарга болох гэж орондоо унтах завгүй олзолдон булаалдаж байрандаа унтах завгүй байлдан тэмцэлдэж дарга болчихоод тэнгэрээс буугаад ирсэн мэт болдог нь баруун зүгийн хүмүүсийн зан чанар ажгуу үхэж далд ормор

2  |  0
Top