М.Тулгат: Би намын даргын албан тушаалтай зууралдаад байгаа юм биш

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Ардчилсан намын дарга  М.Тулгат лхагва гаригт (2021.11.10) мэдээлэл хийсэн байна.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын Онц Их хурал болсон. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхийн тулд маш нухацтай, өө сэв гаргахгүйгээр бүх зүйлийг дүрмийн дагуу шийдэх ёстой. Учир нь АН үндсэн дүрэмтэй. Тус дүрэмд Онц Их хурал гэж байдаггүй. Намын тал хүмүүс  тухайн  хурлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хоёр талаас хамтарсан ажлын хэсгийг гаргаж талуудын оролцоог жигд хангах ёстой. Ардчиллын  зарчимд бүх хүн 100 хувь санал нэгдэнэ гэж байдаггүй. Гэвч үгээ хэлж, үзэл санаагаа илэрхийлсэн хүмүүсийн үгийг сонсохгүйгээр хүч түрж болохгүй.

Би намын даргын албан тушаалд зууралдаад байгаа юм биш. Өнгөрсөн жилүүдэд АН руу дайрч, ардчилал руу нулимсан хүмүүсийг орой дээрээ залж алга ташиж хүлээж авсан учраас санаа зовж байна. АН тийм хүмүүсийг оруулж ирж, ямар ч аргаар хамаагүй олонхын санал бүрдүүлэн УИХ-д суудал авъя гэдэг сэтгэлгээгээр хандаж ирсэн. Үүний  улмаас өнөөдрийн АН хогны сав шиг эрээвэр хураавар булингартай болсон. Энэ хугацаанд анхных нь үзэл баримтлал ойлгомжгүй болж ирлээ. Бид асуудлаа үндсээр нь шийдэх ёстой. Удирдлагын бүтцийг томилсноор үндсэн асуудал шийдэгдэхгүй.  Миний хувд АН эв эеэ олно гэсэн итгэлээ алдаагүй. Дарга цэргээ сонгосон намын нөхдүүдэд хандаж хэлэхэд АН улс төрийн хүчний хувьд мөрийн хөтөлбөр  бодлогоороо нэгдэх ёстой.

Тиймээс бодлгого судалгааны төв байгуулах, АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудалд хамтарч ажиллах боломжтой. Хэдийгээр бидэнд хууль шүүхийн асуудал байгаа ч гэсэн үзэл санаа, бодлого дээр хамтарч ажиллах ёстой” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(64.119.23.230) 2021 оны 11 сарын 12

Uuruu hulgaich pda

0  |  0
Орю(103.212.118.17) 2021 оны 11 сарын 12

Сайн зууралдана шүү Женко хулгайчид амар заяа үзүүлж болохгүй шүү

0  |  0
Top