ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.11.12  Баасан гараг
  • Билгийн тооллын: 8
  • Үс засуулвал: Нас уртасна
  • Наран ургах, шингэх: 07.54-17.19
  • Барилдлага: Идэр  
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй  
  • Суудал: Ус

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top