ТӨСӨВ 2022: Шинэ яамдын зардлыг 350 тэрбумаар нэмэгдүүлж БАТАЛЛАА

2021 оны 11 сарын 12

Өнөөдөр /2021.11.12/ УИХ-аас ирэх оны төсвийг эцэслэн баталлаа. Монгол Улсын парламент  түүхэндээ анх удаа 18 их наяд төгрөг давсан зарлагатай төсвийн хуулийг ийнхүү баталж байна.

Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулийн дагуу  2022 онд төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувиас хэтрэх ёсгүй. Энэ хүрээнд алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар баталлаа. Төсвийн алдагдлын 1.4 их наядыг гадаадын зээл тусламжаар шийдвэрлэх бол, Тогтворжуулалтын сангаас төсөв рүү 400  тэрбум төгрөг татахаар тооцсон. Харин үлдсэн хэсгийг нь Засгийн газрын дотоод бонд гаргаж нөхөхөөр тооцоолжээ. Ирэх онд2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үр дүнд нь  ДНБ-ий хэмжээ  820 гаруй тэрбум төгрөгөөр өснө гэсэн тооцоолол төсвийн хуульд тусгагдан батлагдаад байна

Түүхэн өндөр орлого, зарлагын тооцоололтой төсвийн төслийг боловсруулан өргөн барьсан засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Ирэх оны улсын төсөв  татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан” гэж байсан.

Төсвийн төслийг хуульчлан, баталсан парламентын спикер Г.Занданшатар “Цар тахлын дараах сэргэлтийг дэмжихэд чиглэсэн төсөв” боллоо гэж тодотгож байна.

Тэгвэл эдийн засгийг сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын болоод урсгал зардлуудыг тусгасан гэж тайлбарлагдаж буй 2022 оны төсвийн хуулиар Төсвийн ерөнхийлөн захирагч тус бүр хэдэн төгрөг захиран зарцуулах эрхтэй болсныг 2021 оны төсөв, 2022 оны төсвийн төслүүд дэх дүнгүүдтэй харьцуулан хүргэе.

Тодотгоход, ирэх онд шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлэх Эдийн засаг хөгжлийн яамны сайдын зардлыг 2022 оны төсвийн ТӨСӨЛД  4,392.4 сая төгрөгөөр тусгаж оруулж ирсэн бол хэлэлцүүлгийн явцад энэ хэмжээ нэмэгдэж,  313 тэрбум 859 сая 900 мянган төгрөг байхаар хуульчлан батлагдлаа.

Мөн шинээр байгуулагдахаар болсон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны  сайдын захиран зарцуулах зардал 2022 оны төсвийн төсөлд 1,862.6 сая төгрөг байхаар эхэлж тусгагдсан бол 44 тэрбум 544 сая 100 мянган төгрөг байхаар хуульчлагдан батлагдлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга

 

  • 2021 оны төсөвт -  10,002.9 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД - 21,928.0 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ – 22,428.0 сая төгрөг

 

Монгол Улсын Их Хурлын Дарга

  • 2021 оны төсөвт - 61,592.7 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД - 63,755.2 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ – 68,708.0 сая төгрөг

                                                 

Монгол Улсын Ерөнхий сайд

  • 2021 оны төсөвт - 172,411.0 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД - 292,418.0 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ – 294,773.8 сая төгрөг

 

 

Монгол Улсын Шадар сайд

  • 2021 оны төсөвт - 478,293.3 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД - 201,694.6 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ -   202, 890.4 сая төгрөг

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

  • 2021 оны төсөвт - 96,796.4 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД - 123,866.7 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨЛД -  81,558.7 сая төгрөг

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

  • 2021 оны төсөвт - 163,589.8 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  - 159,236.1 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ -  159,666.1 сая төгрөг

 

Гадаад харилцааны сайд

  • 2021 оны төсөвт  101,094.4 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  121,773.8 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   121, 773.8 сая төгрөг

 

Сангийн сайд

  • 2021 оны төсөвт  3,269,136.6 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  4,027,486.3 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   3,632,548.7  сая төгрөг

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад

  • 2021 оны төсөвт 630,171.1 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  706,925.3 сая төгрөг
  • 2022 оны  ТӨСӨВТ  707,825.3 сая төгрөг  

 

Зам тээврийн хөгжлийн сайд

  • 2021 оны төсөвт 299,131.5 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  464,090.6 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨЛД 465,092.7 сая төгрөг

 

Батлан хамгаалахын сайд

  • 2021 оны төсөвт 283,646.7 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  295,701.2 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  295,701.2 сая төгрөг

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд

  •  2021 оны төсөвт 1,733,468.1 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  2,315,811.6 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  2,330,373.6 сая төгрөг

 

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

  • 2021 оны төсөвт  40,118.3 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  48,193.7 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  48,193.7 сая төгрөг

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

  • 2021 оны төсөвт - 186,212.1 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  235,405.9 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   242,747.4 сая төгрөг

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

  • 2021 оны төсөвт 2,227,442.6 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  1,180,877.7 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ 1,182,421.8 сая төгрөг

 

Эрүүл мэндийн сайд

  • 2021 оны төсөвт  742,876.0 сая төгрөг. Тодотголоор 735 тэрбум төгрөгийн зардал нэмсэн.
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  1,481,3 тэрбум төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  1,481,369.2 сая төгрөг

 

Эрчим хүчний сайд

  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД   193,036.4 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   201,249.9 сая төгрөг

 

Барилга, хот байгуулалтын сайд

  •  2021 оны төсөвт 206,274.3 сая төгрөг
  •  2022 оны төсвийн ТӨСӨЛД  368,258.2 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  388,355.1 сая төгрөг

 

Соёлын сайд

  • 2021 оны төсөвт 149,349.4 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД 263,350.2 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   272,407.9 сая төгрөг

 

Эдийн засаг хөгжлийн сайд

  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  4,392.4 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  313,859.9 сая төгрөг

 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД   1,862.6 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   44,544.1 сая төгрөг

 

Шүүхийн  сахилгын хороо

  • 2022 оны ТӨСӨВТ   2,738.0 сая төгрөг

 

Улсын Ерөнхий прокурор

  • 2021 төсөвт 79,003.3 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  62,818.6 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  62,818.6 сая төгрөг

 

Авлигатай тэмцэх газрын дарга

  • 2021 оны төсөвт  29,794.8 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД   34,024.7 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ    34,024.7 сая төгрөг

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга

  • 2021 оны төсөвт 4,844.4 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД 9,730.1 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  9,730.1 сая төгрөг

 

Монгол Улсын Ерөнхий аудитор

  •  2021 оны төсөвт  27,255.2 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  26,187.4 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  26,187.4 сая төгрөг

 

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга

  • 2021 оны төсөвт 7,169.0 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  6,607.7 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   8,607.7 сая төгрөг

 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч

  • 2021 оны төсөвт  5,227.7 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  9,570.4 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   10,659.0 сая төгрөг

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга

  • 2021 оны төсөвт  61,161.3 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  79,515.8 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   81,040.3 сая төгрөг

 

Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга

  • 2021 оны төсөвт 1,487.5 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД   1,270.9 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  3,266.2 сая төгрөг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга

  • 2021 оны төсөвт 2,427.8 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  2,826.8 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  3,126.8 сая төгрөг

 

Төрийн албаны зөвлөлийн дарга

  • 2021 оны төсөвт   3,017.8 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД   2,595.5 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   2,595.5 сая төгрөг

 

Үндэсний статистикийн хорооны дарга

  • 2021 оны төсөвт 11,119.8 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  17,842.2 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   17,842.2 сая төгрөг

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга

  • 2021 оны төсөвт 28,122.3 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  9,044.9 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ   9,044,9 сая төгрөг 

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын зардал

 

  • 2021 оны төсөвт   5,408.4 сая төгрөг
  • 2022 оны төсвийн ТӨСӨЛД  15,348.2 сая төгрөг
  • 2022 оны ТӨСӨВТ  15,348.2 сая төгрөг

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.116.91) 2021 оны 11 сарын 13

Идэж ууж ханахгүй новшнууд

0  |  0
Зочин (103.229.123.45) 2021 оны 11 сарын 12

Тэтгэвэр нэмээд өгчээ энэ малаас дор хүнии хэл ойлгохгүй иим хүмүүсииг дахиж битгии гарга даа хүмүүсээ

0  |  0
Top