Холбооны мөрдөх товчооны дарга асныг нууц мэдээлэл дамжуулсанд буруутгаж байна

Я.Болор | Zindaa.mn
47 минутын өмнө

АНУ-ын ерөнхий прокурорын газрын чиг үүрэг бүхий хууль зүйн яам Холбооны мөрдөх товчооны захирал асан Жеймс Комид /2013-2017/ үндэсний аюулгүй байдалд хамаарах мэдээллийг хууль бусаар дамжуулсан хэрэгт буруутгаж, шүүхэд өгчээ.

АНУ-ын засаг захиргаа Комийг 2016 оны аравдугаар сард АНУ-ын үндсэний аюулгүй байдалд хамаарах мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан гэж үзэж байна. Эдгээр мэдээллийг дамжуулахын тулд нэг эсвэл хэсэг хүмүүстэй үгсэн хуйвалдсан гэжээ.

Ройтерс агентлагийн мэдээллээр, Коми гэм буруугаа хүлээхээс татгалзаж байна.

2026 оны дөрөвдүгээр сард АНУ-ын эрх баригчид Комийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын амь нас, биед нь халдана хэмээн заналхийлсэнд буруутгаж байв. 2025 оны тавдугаар сар Коми Instagram хуудсандаа наран шарлагын газар дунгийн хясаагаар 86 болон 47 тоог дүрсэлсэн гэрэл зураг байршуулжээ. Англи хэлээр "to 86" бүдүүлэг хэллэг нь хэн нэгэнд хохирол учруулах эсвэл алахыг уриалах гэсэн утгыг илэрхийлдэг. Харин “47” нь энэ тохиолдолд АНУ-ын 47 дох Ерөнхийлөгч Доналд Трампыг хэлж байж магадгүй. Үүнтэй холбогдуулан шүүмжлэл дэгдэсэний дараа Холбооны мөрдөх товчооны захирал асан гэрэл зургийг устгаж, уучлал хүсжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Комийг нэг бус удаа хатуу шүүмжилж, түүний эсрэг хийсэн улстөрийн зорилготой мөрдөн шалгалтуудын ард зогсож байсан гол хүн гэдэг байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top