Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийх ёстой байсан Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан Төрийн ордны шинэхэн гаргасан хуулийг дагаж мөрдөхгүйгээ олны нүдэн дээр илэрхийлээд амжлаа. Учир нь Төрийн ордонд тамхи татахыг хориглож, зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль төлөх хүртэл арга хэмжээ авах болоод удаагүй байгаа билээ. Гэтэл Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан Төрийн ордны кафед үнэтэй янжуураа суунаглуулж, хууль тогтоомжийг биелүүлэхийг шаардсан нэгэнд “Гадны хүнд хууль үйлчлэхгүй” хэмээн хээв нэг хэлж суув. Түүний хувьд Төрийн ордонд тогтоосон дэгийг ийнхүү зөрчин байж сүрхий тайлбар хэлж байгаагаас үзэхэд эрхэлсэн агентлагаа энэ зэрэгтэй байлгаасай гэдэг тайлбар эрхгүй дагалдаж байлаа. Харамсалтай нь ажил, ам хоёр нь зөрдөг эрхэм даргын биеэ авч яваа байдал иймэрхүү л байх юм даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )