УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг намынх нь нөхөд “шпи” /шпаргалка/ алдсан хэрэгт буруутгах болжээ. Учир нь Улсын дээд шүүх МАХН нэрийг бүртгэж, МАН-ын гишүүдийн уур цухлыг барж буй энэ үед эрхэм гишүүний бүлгийн хурал дээр хэлсэн үгээр “бойкот”-лож эхэлжээ. Ингэх болсон шалтгаан нь тун энгийн. Өөрөөр хэлбэл, МАХН нэрийн асуудал бужигнаан үүсгэх үед эрхэм гишүүн хуулийн цоорхой байгаа гэдгийг намынхандаа учирлаад бараагүй юмсанж. Тэгтэл байдал МАН-ын бодож байснаас эсрэгээр эргэж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хуулийн тайлбар биеллээ олчихжээ. Тиймээс МАН-ынхан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг МАХН-ынханд “шпи” алдсан. Учир нь МАХН-ын хуульч гээд байгаа н.Баасанхүүтэй нэг анги төдийгүй, сайн найзууд гэдгээс хардлагын сэжүүр эхэлсэн сурагтай. Хэрвээ энэ хардлага үнэний хувьтай бол намын гишүүн Ж.Сүхбаатар хатуухан сануулга авах нь ойлгомжтой.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )