УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг АН-ынхан ирээдүйтэй сайн залуу хэмээн тун их итгэл найдвар өвөрлүүлдэг. Тэр ч утгаараа бүлгийн дэд даргын суудлыг өгч боломж олдвол дэмжихийг хичээдэг гэнэ лээ. Харамсалтай нь илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр эрхэм гишүүн сүүлийн үед намынхаа үйл ажиллагаанд идэвх муутай оролцдог болсон нь зарим хүмүүсийн гайхширлыг баржээ. Тиймдээ ч намын гишүүдтэйгээ нийлэхээс илүү МАН-ынхантай дотно нөхөрлөхийг илүүд үзэж эхэлжээ. Ялангуяа, ойрын өдрүүдэд зөвшилцөл нэрээр өдөр шөнөгүй хуралдах бүлгийн хурлаасаа хойш суух нь ихэссэн юм байх. Түүнээс Сонгуулийн хуулийн талаар ямар бодолтойг тодруулбал “Надад падлий алга” гэдэг үгээр халхавч хийх болжээ. Үнэхээр л төр түшилцсэн эрхэм гишүүнд Сонгуулийн хууль падлий алга болно гэдэг юу л бол. Нэрэлхээд нэрээ идэхгүй шүү дээ, эрхэм гишүүн ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )