Д.Ганбат: Даатгалын 17 компани шаардлага хангахгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.11.15/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүнд Д.Ганбат нар мэдээлэл хийв. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгт, Жолоочийн даатгалын тухай хуульд оруулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцлээ. Хоёрт, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэлээ. Хүний эрхийн талаар сонсгол явуулах талаар ярилцлаа" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 

Түүнчлэн "Уг нь, өнгөрсөн зун УИХ-ыг ээлжит бус хурлаа хий, хэлэлцэх маш олон асуудал байна гэдгийг ярьж байсан. Гэвч анхаараагүй. Өнөөдөр Мөнгөний бодлого дээр тодорхой дүгнэлт хэлж, олон нийтэд койны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Үүнийг хянах, зохицуулах хуулиа яаралтай батлах хэрэгтэй. Эсвэл ард түмэндээ анхааруулгыг нь өгөөч ээ гэж хүсэж байна. Жолоочийн даатгал дээр ярилцлах зүйл байна. Нийт нэг сая жолооч байна. Харин 630 мянга гаруй хүн даатгалд хамрагдчихсан, 17 компани ажиллаж байна. Тэд хангалттай ажиллахгүй, шаардлага хангахгүй байна. Эрх баригчид байр сууриа илэрхийлэхгүй байна, тодорхой болго. Харин жагсаал цуглаан хийхийг Үндсэн хуульд тусгаж өгсөн. Энэ хууль бол Үндсэн хуультай нийцэхгүй байна. Хэрэв энэ дамжаараа явбал цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй байна. Хуулийн төсөл өргөн барихаар судалж, О.Цогтгэрэл гишүүн өргөн барьсан. Нөгөө талаас Н.Учрал гишүүн өргөн барьсан. Нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй байна, үүнийг 35 гишүүн дэмжээд гарын үсэг зурсан байдалтай байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.121.80) 2021 оны 11 сарын 15

Saijruulaad yav l daa

0  |  0
Top