АН-ЫН БҮЛЭГ: Намын дотоод маргааныг хуулийн байгууллага эцэслэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.11.15/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанд долоон гишүүн оролцсон талаар бүлгийн дарга, УИХ-ын гишүүнд Д.Ганбат хэллээ.

Тэрбээр "Бүлгийн өнөөдрийн хуралд долоон гишүүн оролцсон. Дөрөв нь хөдөө орон нутагт томилолттой явна. АН-ын хагарал, маргааны асуудал хууль хяналтын байгууллагад хянагдаж байна, тэнд эцэслэгдэнэ. Тамганы маргаан шүүх дээр яваа юм билээ. Бүлэг намын хагарал дээр ямар нэгэн байр сууриа илэрхийлэхгүй" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.242) 2021 оны 11 сарын 15

учраа олохгүй тэнэгүүд хулийн байгууллагад даатгаад байхдаа яахав дээ

0  |  0
Top