Ерөнхий сайд "МАХНЫ МАШИН"-аа ажиллуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.11.17/ өөрийнх нь өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, авлига болон албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон хэнийг ч өршөөхгүй, хариуцлага тооцож ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр шинэ Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд бүх шатанд хариуцлага тооцох "махны машин"-аа ажиллуулж эхэлнэ гэдгээ давхар сануулав.

Л.Оюун-Эрдэнийг ажлаа авч, Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд үүрэг, даалгаврыг нь биелүүлээгүй 32 албан тушаалтан ажлаасаа халагдсан байна. Түүнчлэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон 87 хэрэг шүүхээр эцэслэгджээ.

Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын Өргөтгөсөн хуралдааны үеэр тодотгосон юм.

Тэрбээр "Ирэх оны нэгдүгээр сараас эхэлж хуулийн дагуу Ерөнхий сайд Засаг дарга нарт шууд хариуцлага тооцдог эрх зүйн орчин нээгдэнэ. Миний хувьд хариуцлага тооцож ажиллана шүү. Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүн ажлаасаа халагдсан. Авлига, албан тушаалтай холбоотой 87 хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдэгдсэн байна. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явдаг хүн. Үг хэлээд мартчихдаггүй. Миний өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж чадахгүй бол Засгийн газрын сайд байсан ч хариуцлага тооцож ажиллана. Ажлаа хийж чадахгүй, авлигын хэрэгт холбогдсон бол хатуу арга хэмжээ авч ажиллах болно” гэх үгийг дайж, танхимынхаа сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хатуу анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэмжигч(202.9.40.65) 2021 оны 11 сарын 19

Зөв. Цаг нь болсон. Даварсан гар олон шүү.

0  |  1
Зөв(192.82.67.154) 2021 оны 11 сарын 19

Зөв зөв, зөв

0  |  1
Оочин (192.82.85.27) 2021 оны 11 сарын 19

Түүхээ зарж хувьдаа идсэн худалч архичин сэтгэцийн өвчтэй шуналтай түүхчидээ Чулуун болон Болдбаатар нарыг яах гэж байна. Хааны алтан зоосыг зарж борлуулах гэж байгаад баригдсан, архиваа хоослоод одоо архивын ч хэрэг алга болсон.

0  |  1
Иргэн(59.153.86.48) 2021 оны 11 сарын 24

Худлаа чалчигч биздээ е сайд болоод юу өөрчилсөн хүн бэ жил боллоошдээ бах байдгаараа

0  |  2
ЗОЧИН(202.179.15.71) 2021 оны 11 сарын 19

Тэгээд Халтарыг зайлуулаач дээ тийм л юм бол. \nСэтгэлтэй хүмүүсээ тавь ард иргэдээ бод \nхамаг болох бүтэхгүй юмны чинь эх үүсвэр Халтар чинь биз дээ

0  |  1
итгэхүү(103.212.116.202) 2021 оны 11 сарын 18

чаддаг бол сайн байна харж байя. ямарч нийгэмд махны машин байх ёстой.

0  |  0
zzzzz(66.181.178.97) 2021 оны 11 сарын 18

zuw , zuw

0  |  0
Top