Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү тус газрын ойн өдрийн тохиолдуулан салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүллээ.
Эрхэм та бүхэнд Ус сувгийн удирдах газар үүсгэн байгуулагдсаны түүхт 62 жилийн ойн /2021.11.19/ өдрийн мэндийг хүргэe.
Их хотын амин судас, зүрх болсон Ус сувагтай аж амьдралаа холбож нийтийн сайн сайхан, ая тухтай амьдралын төлөө зүтгэлээ зориулсан энэ байгууллагаар овоглодог, овоглож буй үe үeийн албан хаагчиддаа онцгойлон мэндчильe.
Нийтийн аж ахуйн салбараас, тэр дундаа Ус сувгийн удирдах газраас маань нийт Нийслэлчүүдийн ая тух шалтгаалдаг. Бүх цаг үeийн чимээгүй баатрууд шүү, та бүхэн минь.
Цар тахлын нөхцөл байдал, өвөл хаяанд ирсэн цаг үeд бид нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй энэ өдрийг өнгөрүүлэх гэж байна. Энх цаг айсуй гэдэгт итгэж байна. Цаг сайхан болохоор учран золгох, уулзан хамтдаа баярлахын өлзийтэй өдрийг хүлээж байна.
Та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдралын сайхан бүхнийг хүсэн eрөөe.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА ЦОГТСАЙХАНЫ ТӨРХҮҮ
Сэтгэгдэл ( 0 )