МАН-ын бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир “ТМС-ийн хуульчдыг тэтгэвэрт нь гаргах цаг болжээ” хэмээн хатуухан үгийг гэнэтхэн чулууджээ. Эрхэм гишүүний энэ үг үнэхээр хэсэг хүмүүсийн загатнасан газар маажих шиг болж, зарим нэгэнд нь тун хүндхэн туссан сурагтай. Учир нь нэгэн цагт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хуулийн сургуулийн оройн анги төгссөн хуульчдыг тийнхүү ТМС-ийнхэн гэж илүү үздэг байсан. Тэгвэл эрхэм гишүүн Нямка сайдын үгээр ТМС-ийн хуульчдаар дүүрсэн намын хуульчдыг цэвэрлэх болсон хэмээн хатуухан мэдэгдэл хийсэн нь тохиолдол биш бололтой. Намынх нь ууган нэрийг сэргээгээд авчихаж байгаа учраас Э.Мөнх-Очир гишүүн байж ядсандаа тийнхүү дуугарсан нь аргагүй ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )