Д.Ганбат: Эрх баригчид хөшөө, дурсгал барьж, үр дүнгүй зүйлд мөнгө зарцууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.11.22/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл хийв.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.“Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг ярилцлаа. Энэ асуудал дээр хэд, хэдэн зүйлд анхаарах ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Зээлийг эргэн төлөхдөө татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна. Ийм байж болохгүй. Үүнээс гадна Монголын Улаанбаатар төмөр зам дээр хариуцлагагүй маш олон зүйл болж байна. Өнөөдөр даргаа хүртэл томилж чадахгүй байна. Энэ асуудлыг онцгой анхаарах ёстой" гэв. 

Түүнчлэн "Ирэх оны төсөв маш хариуцлаггүй болсон. Төсвөө татаж ав. Сүүлийн үед МАН маш хариуцлагагүй үйлдэл хийж байна. Хөшөө дурсгал олноор барьж, үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулж байна. Ийм зүйлээ зогсоо, боль" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(66.181.178.97) 2021 оны 11 сарын 22

MONGOLYN GAYNUUD khutsaad l

0  |  0
Top