Т.Доржханд гишүүн 2022 оны төсвөөр Үндсэн хуулийн Цэцэд хандлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр (2021.11.22) Үндсэн хуулийн Цэцэд хандлаа.

Тэрбээр саяхан парламентаар баталсан Монгол Улсын 2022 оны төсвийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улсын түүхэнд, дараагийн зуунд хөгжих эсэх ажлыг эхлүүлж байна. УИХ-ын төсөв батлагдсан. Маш их тэлсэн, 18 их наяд төгрөгийн зардалтай батлагдсан. Нийтийн их дургүйг хүргэсэн жишээ гэхэд хөшөөний асуудал байна. Ийм зүйлийг хэрхэвч санхүүжүүлж болохгүй. Иргэд эмнэлэгт ор олдохгүй байхад хөшөө, дурсгал барьж болохгүй. Иргэдийн нийгмийн бухимдал бол байж болох зүйл юм. Энэ мэт шалтгаанаас үүдэж миний бие Үндсэн хуулийн Цэцэд иргэний журмаар хандаж, гомдол гаргаж байна" гэлээ. 

Түүнчлэн "УИХ-ын гишүүний хувьд хүчээр баталсан тогтоолын төслийг хүчингүй болгодог тогтоолыг өргөн барина. Дээр нь УИХ Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй болчихлоо. УИХ хариуцлага тооцдог байх нь зүйтэй. Гэхдээ УИХ-ын чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.126.88.60) 2021 оны 11 сарын 22

Mundag

0  |  0
Top