Цар тахлын хүндхэн цаг үед Чингэлтэй дүүрэгт түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборыг 32 тэрбум төгрөгөөр барихаар төсөвт суутгаж өгсөн нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулаад байна.
Тэгвэл тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тойрогт нь бүхэл бүтэн 32 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалт тусгагдаад байхад "Мэдэхгүй" гэх тайлбарыг өглөө.
Тэрбээр "Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүдийн хувьд зургаадугаар сард Сангийн сайдын өгсөн зөвлөмжийн дагуу дүүргийн Засаг даргын зүгээс, дүүргийн иргэдээс саналыг нь аваад хариу саналаа өгөхөд ийм зүйл огт байгаагүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр "Уулыг яагаад нүхлээд байгаа вэ" гэж дугарч л байсан. Нэг хэсэг зогссон байсан. Тэнд бурханы хөшөө барьж байгаа гэсэн мэдээлэл аваагүй. Соёлын сайд хөшөөний төсвийг мэдэхгүй байна гэж байхгүй. Би бол мэдээгүй" гэсэн тайлбар өгчээ.
Түүнчлэн "Цар тахлын хүнд хэцүү үед хөшөө барих цаг биш. Хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, ХӨСҮТ гээд зайлшгүй хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай газарт бас эмч эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс нэмэх тал дээр Нийгмийн бодлогын байнгын хороо тултал зүтгэсэн" хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлээд байна.
Үнэхээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тойрогт нь 32 тэрбум төгрөгөөр "Богд Зонхова" хөшөөг барихыг мэдээгүй юу, эсвэл олон нийтэд шүүмжлүүлж, чичлүүлэхээс эмээсэндээ мэдээгүй гэж мэлзэв үү.
Сэтгэгдэл ( 5 )
ene ugaasaa hudlaa avgai bna lee iim hachin bolovsrol muutai avgai mar gertee l bval boloo yum bishvv
Уншиж судлах нь чухал шүү. Чалчих чинь дэндээд байна.
Мэдээгүй царайлахаа боль попор авгай минь0
барьчихсан бол хамгийн түрүүн очоод тууз хайчлах нөхөр
ene neg oron garan , am kheltey chawka baynaa